Толь өөртөө буусан дүрс, юмсыг төгөлдөржүүлдэг. Хүний удаан хэрэглэсэн толинд тэр л дүрсны тусгал хэлбэржин биежиж үлддэг гэнэ. Тиймээс монголчууд шөнө толинд хардаггүй гэх заншилтай. Бас толь, цаг, хутга сэлэм зэрэг мэсийг хүнд бэлэглэдэггүй. Үүд хаалганы өөдөөс толио тусгаж байрлуулдаггүй. Унтлагын өрөөнд толь байлгах дэмий гэдэг нь хоосон онол биш юм.
Амьдрал тэр л чигээрээ бодит зүйлсийн тусгал байдаг билээ. Тэр бодит тусгалыг толь өөрөөсөө гаргаж, өөдөөсөө харсан хүнийг тэр л чигээр нь буулгаж, өрөөл бусдын бодол санаа, үйл үйлдэл бүхнийг төгөлдөржүүлэн хадгалдаг. Тиймээс бүсгүйчүүд ээ, толинд харж гоодохдоо сайн сайхныг бодож, өөрийнхөө сайн талыг олж харж байгаарай.
–Өө би хөгширч байна даа, үрчлээ нэмчихэж. Миний байж байгаа энэ царайг... энэ мэтээр бүү бод. Тэгээд бас гэр орныхоо толийг үргэлж арчиж, өнгөлөн гялалзуулж бай. Толины өмнө битгий хэрүүл хий. Хүнээс толь авч битгий хэрэглэ, өөрсдөө худалдан авч бай. Тольтой харьцах энгийн энэ зүйлс амьдралын эгэл аз жаргалд цаагуураа бас хамаатай юм шүү.