|

Жаахан мөнгө нэмэхэд л хүмүүс зөвхөн өөрийгөө харж эхэлдэг

namuunaa 2015/09/08 987 0

 

Персийн домогт яруу найрагч Омар Хайямын "Толины тухай сургамжит үлгэр"-ийг хүргэж байна. Омар Хайям (1048-1131) бол яруу найрагч төдийгүй гүн ухаантан, математикч, одон оронч байсан билээ.

Нэгэн мэргэн хүнээс "Ядуус яагаад баячуудаас илүү эелдэг найрсаг, сайхан ааштай хэрнээ баян хүмүүстэй харьцуулахад арай өглөгч байдаг юм бэ?" гэж асуужээ.

- Цонх руу хар даа, чи юу харж байна гэж мэргэн хүн хариу асуув.

- Хүүхдүүд хашаан дотор тоглож байна гэж түүнд хариулжээ. 

- Одоо тэгвэл толинд хар даа. Чи тэндээс юу олж харав? гэж мэргэн хүн хэллээ.

-Өөрийгөө гэж асуусан хүн өгүүлэв.

- Ийм л байна даа. Харж байна уу? Уг нь цонхыг ч тэр, толийг ч тэр адилхан шилээр хийдэг. Гэвч жаахан мөнгө нэмэхэд л хүмүүс зөвхөн өөрийгөө харж эхэлдэг юм даа гэж мэргэн хүн айлджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top