|

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газарт, Монгол Улсын Авилгалтай Тэмцэх Газарт, Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах Газарт

tonshuul 2016/02/17 700 0

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газарт, Монгол Улсын Авилгалтай Тэмцэх Газарт, Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах Газарт

 


Фэйсээр ирсэн нэгэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна!

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газарт:
Монгол Улсын Авилгалтай Тэмцэх Газарт:
Монгол Улсын Цагдаагийн Мөрдөн байцаах Газарт:

Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг Боловсролын Яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна.

Мүүн гэгч гаж урсгал нь аль ч нийгмийн хэв журам, сахилга бат, үндэсний эрх ашиг эвддэг гаж урсгал ба Шэнгэны орнуудад 1960-аад оноос хорьж эхэлсэн. Орос болон Беларусь, Киргиз, Балтийн орнуудад нэвтэрсэн Мүүний гаж урсгал Боловрол шинжлэх ухаанд нь нөлөөлөх болсон учраас хөөгдөн гарч хориотой болсон. Мүүнийхэн олон тооны төрийн бус байгууллагууд үүсгэн татвар төлөхгүй нийгмийн ядарч зүдэрсэн эмзэг бүлэгт туслах, тэдний үр хүүхдийг тэтгэж сургах нэрээр хуулийн байгууллагын хяналтгүй насанд хүрч бие даах чадваргүй хүүхэд залуусыг өөрийн бүрэн хараат болгож байна. Энэ гаж урсгал Энх Тайван, Гэр бүл, Олон Улсын эмэгтэйчүүд, Дэлхийн Энх тайвны төлөө гэх мэт олон сайхан нэрс, халхавчин дор Монголын нийгмийг талцуулах, өсвөр үеийг урхидан боолчлох ажлаа бэлтгэгдсэн сайн дурын ажилчдаар хийлгэдэг ба цаашилбал боловсон хүний наймаа хийдэг болно. Монголоос итгэл сүсгээр дамжуулан олон тооны бүсгүйчүүдийг нутагтаа ирэх аргагүй гэрээгээр харьд илгээж байна.

Б.Насанбаярыг Монгол үндэстэнд аюул дагуулсан дараахь үйлдлүүдийг шалгаж өгнө үү хэмээн Монгол улсын иргэн Э. Цэрэндолгор миний бие хүсэлт гаргаж байна.

1. 20 гаруй жилийн өмнөөс гадаадын хориотой гаж урсгалыг Монгол улсад тухайлбал Эрдэнэт хотод түгээхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулан сайхан лекц сонсгон хөлс төлбөргүй буяны нэртэй ажил хийлгэж Солонгосын Мүүний гэр бүлийн сан хөмрөгийг арвижуулж өөрийн албан тушаал ахих боломжийг нээсэн.

2. Гэр бүл тогтворгүй, нийгмийн эмзэг гаралтай өсвөр үеийг уруу татан манлайлагч болох хүслийг бадраан хамруулж тэднийг төрүүлсэн эцэг эхийн эсрэг турхирч, гэр бүлээс нь тусгаарлан бие сэтгэцийг хянасан.

3. Эрдэнэт хотоос олон тооны Монгол бүсгүйчүүдийг зургаар ханьтай болгох нэрээр харьд худалдсан. Судалгаа хийвэл Япон, Солонгост мянга орчим эмэгтэй байна гэсэн таамаг тоо байна. Тэд хүний нутагт очсон хойноо төлбөрөө төлж чадаагүйн улмаас эх нутагтаа ирж чадахгүй байна. Хэл увс ёс заншил мэдэхгүй харийн хүмүүст гаргасан энэ явдлыг би боловсон хүний наймаа хэмээн үзэж байна. Үүнийг зөвхөн та бүгд л хийж чадна.

4. Боловсрол шинэчлэх нэрээр Монголын Боловсролын бүх шатны нэгжийг задалсан. Одоо их сургуулиуд хувьчлагдах тухай хуулийн төсөл явж байна. Үүнийг би их хэмжээний авилгал авсан гэж хардаж байна.

5. Зөв зүгээр хэрэглэгдэн байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулснаар Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн. Монголоос өөр ямар улс орон эх хэлэндээ шинэчлэл хийснийг миний бие интернэтээс хайгаад олсонгүй. Үүнийг би өсвөр залуу үед хэл мохоож, соёл бөхөөх туршилт хийсэн гэж үзэж байна.

6. Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна.

7. Цаашилбал энэ хүний удиран явсан бүх Төрийн бус байгуудлагуудыг шалгаасай хэмээн хүсэж байна.

8. Б. Насанбаяр улс төрд орохоор шулуудсан ба түүний санхүүгийн орлого зэргийг шалган өгөхыг хүсч байна. 

9. Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой Боловсролын Салбарыг боловсорч гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөтгөн тэлсээр байна

10.Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг хамгаалж өгнө үү. 

Насанбаярын сүүлийн 20 жилийн санхүү орлогын эх үүсвэр, гадаадад аялсан сурсан төлбөрийн эх сурвалжуудыг нийтэд ил болгоно уу?

Энэ бүхнийг би хувь хүний нууц гэж бодохгүй байна. Төрийн хүн түмний хүүхдийг залах энэ хүнийг би байх есгүй газар байна гэж эмзэглэж байна.

Монгол улсын төр хүчгүй суларч. Гэсэнч залуу хойд үе бидэнд байна. Бид залуу үеэ хамгаалах үүрэгтэй. 

Монгол улсын иргэн бүр хүүхэд ирээдүйд учрах аюул, үндэсний эрх ашгаа хамгаалах үүрэгтэйг ухамсарлан энэ хүсэлтийг илгээв.

Монгол Улсын иргэн,
Энэбишийн Цэрэндолгор
2016.02.16 Улаанбаатар хот

Жич: Миний саналууд үндэслэлтэй санагдан таалагдвал дээрхи газрууд арга хэмжээ автал түгээтүгэй. Олон нийтийн сонорт хүргэх үүднээс цахим ертөнцөөр зэрэг тараав. Дээрхи байгууллагуудад миний бие хүсэлтээ маргааш хүргэх болно.

https://www.facebook.com/photo.php?fbid=1154581557894376&set=a.401149303237609.95168.100000276273290&type=3&theater

Tseren Enebish

Санал болгох

Сэтгэгдэл

top