|

Эд баялаг эзнээ үхсэний дараа ингэж харагддаг

saikhnaa 2016/02/17 725 0

Эд баялаг эзнээ үхсэний дараа ингэж харагддаг

 

Шунал ихэдвэл шулам болно гэсэн хэллэг бий. Барууныхан дунд сүнсээ чөтгөрт арилжаад оронд нь эд баялаг, нэр төрийг олж авсан хүмүүсийн тухай яриа нилээд байдаг ажээ.

Эдгээр шарилууд 1878 онд Ромоос олдож байжээ. Түүхийн чухал ач холбогдолтой гэж тухайн үедээ дүгнэж байсан байна. Хамгийн гол нь шарилууд бүгд маш үнэтэй хувцастай, элдэв эрдэнийн чулуугаар гоёсон байжээ. Та тэднийг хаан, хатан, эсвэл дэлхийд алдартай баян хүмүүс байсан гэж бодож байна уу. Үнэндээ үгүй юм.

Тэд зүгээр л Католик шашны энгийн нэгэн гэгээнтнүүд байжээ. Гэвч тэд яагаад ийм үнэ, чамин эд хэрэглэл, хувцас өмссөн юм бол. Яагаад тэдгээртэй нь хамт оршуулсан юм бол.

Судлаачид таамаглахдаа гэгээнтнүүд хүн төрөлхтөнд орчлон ертөнц дээр эд баялгаас илүү зүйл байдаг юм шүү, эд баялаг бол таныг үхсэний дараа ингэж л харагдана, тиймээс амьддаа баян тансагийг эрхэмлэж, чухалчилж хэрхэвч болохгүй гэсэн санааг өөрсдийн шарилаар дамжуулан илэрхийлсэн гэж үзжээ.

Эдгээр шарилууд нь нэг дороос олдсон бөгөөд ямар цаг хугацааг туулсан, яагаад нэг дор оршуулсан гээд тайлж чадаагүй таамгууд олон байгаа гэнэ.

Валерий гэгээнтэн
Валентин гэгээнтэн
Вера гэгээнтэн
Альберт гэгээнтэн
Валентин гэгээнтний мутар
Фридрих гэгээнтэн
Деодатус гэгээнтэн

Санал болгох

Сэтгэгдэл

top