"Таймс” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт манай гаригийн хамгийн урт насалдаг амьтны тухай сонирхолтой судалгааны тайланг нийтэлжээ. Энэхүү судалгаагаар
хамгийн урт насалдаг амьтнаар Хойд мөсөн далай болон Атлантын далайн эргээр амьдардаг "Arctica islandica” төрлийн дун тодорчээ. Алгын чинээ биетэй уг нялцгай биет 500 хүртэл жил амьдардаг байна. "Arctica islandica” дунгийн бие нэгэн төрлийн өвөрмөц бүтэцтэй уургаас бүрддэг ба энэ нь олон төрлийн өвчнөөс хамгаалдаг аж. Уг дунг альцгеймер болон бусад өвчний эсрэг эм бэлдмэл гарган авахад ашигладаг байна. Хамгийн урт насалдаг амьтдын жагсаалтад 200 жил амьдардаг Гренландын халим, аварга яст мэлхий, далайн улаан зараа багтжээ.
Х.ЗАЯА
Эх сурвалж http://www.info.mn