|

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн 16002 мод тарьжээ

namuunaa 2015/06/24 2125 236

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн 16002 мод тарьжээ

 

"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд "Эрдэнэт” үйлдвэр энэ жил 27 төрлийн 16002 мод тарьжээ. Мөн үйлдвэрийн цех, хэсгүүдийн гэр хороололд амьдардаг ажилчид хашаандаа мод тарих уриалга гаргаснаар 14 цехийн ажилтан 130 айл 23 төрлийн 4224 мод, зургаан төрлийн нарийн ногоо тарьсан байна. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хотын ногоон байгууламжийн хэрэгцээнд зориулж манайхан Краз машинаар 29 удаа 493 м3 хар шороо зөөж дөрвөн цэгт буулгав.

Хүдрийн ил уурхайн ажиллагчид Эрдэнэт овоон дээр 48, "Ногоон төгөл”-д 150 шинэс тарьжээ. Мөн ХИУ-н 3-р овоолго дээр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, 25-30 см-ийн зузаантай хар шороо дэвсэн чулуу, хог, ургамал түүж тэгшлэн 6000 шинэс, 1000 хайлаас суулгасан байна. Харин Баяжуулах фабрикийнхан "Ногоон төгөл”-ийн хариуцсан газартаа хоёр төрлийн 106 мод тарьж хөдөлгөөнд идэвхтэй оролцлоо. Тэр дундаа Дулаан агааржуулалтын хэсгийнхэн ажлын байрныхаа гадна талбайд 32 чацаргана, Дотоод тээврийн алба 50 хайлаас тус тус тарив
Эх Сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top