Өнгөрсөн онд МҮЭХ ихээхэн бужигнаантай байлаа. Хотын засаг даргын залуухан орлогчийн шийдвэрээр төрийн албан хаагчдын цалингаас шууд шимтгэл авдаг байсныг болиулсан. Үэ-ийг санхүүгийн хувьд сулруулсан энэ "халдвар” яван явсаар Ховдод хүрч Засаг дарга нь төрийн албан хаагчдын цалингаас суутгахыг нь хориглосон. Гадна талдаа энэ мэтээр "хохирч” байгаагаас гадна дотроо ч бужигнаантай байна. Манайдаа хамгийн том үйлдвэрийн нэг болох "Эрдэнэт”-д үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатар нь Хүдрийн ил уурхайн ҮХ-ны дарга П.Батөртэйгөө "хонь чоно” болж бүр шүүхдээ тулжээ. П.Баттөр нь ил уурхайн 445 гишүүний итгэлийг хүлээн үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны даргад буюу Н.Батбаатарын албан тушаалд өрсөлдөнөөс бүх зүйл хэлжээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн заалтуудыг зөрчин татвараа төлөөгүй 15 хүнийг дүрмийн бусаар санал таслах эрхтэйгээр оролцуулж, хурлыг удирдуулсан мөн удирдах зөвлөлийн гишүүн болон тэргүүлэгчээр сонгосон 20 хүн тутмаас нэг төлөөлөгч сонгон хуралд оруулах гишүүдийн гаргасан саналыг үл хүндэтгэж нэр дэвшигч миний сонгогдох эрхийг хязгаарласан хэмээн гомдол гаргажээ. Мөн "...2015 оны 6-р сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр миний нэр төрийг хуралд оролцогчдын өмнө гутаан доромжилж, ҮЭ-ийн Холбооны фэйсбүүк болон МҮЭ-ийн Холбооны 200 000 гаруй гишүүдэд тараагддаг Хөдөлмөр сониноор нэр төрийг гутаан доромжлох үйл ажиллагаа явуулсан учраас нэр төрөө сэргээлгэнэ” гэжээ. Түүний бталж байгаагаар ҮЭ-ийн холбооны дарга Н.Батбаатар нь 2011 оны 6-р сарын 2-ны өдрөөс 2015 оны 6 –р сарын 2-ны өдрийг дуустал 4 жилийн хугацаатай сонгогдож сонгуульт хугацаа дуусгавар болсон гэнэ. Гэвч сонгуулийг 2015 оны 6-р сарын 19-ний өдөр хийж бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад цалингаа бүтэн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсээр хууль, дүрэм зөрчин сонгууль хийж дахин сонгогдсон гэж эсэргүүцжээ. Хуучин даргыг ахин сонгох хуралд татвар төлдөггүй 15 хүнийг бага хуралд таслах эрхтэйгээр төлөөлөгчөөр оролцуулж гишүүн бус хүнээр хурлыг удирдуулсан, удирдах зөвлөлийн гишүүн болон тэргүүлэгчээр сонгосон. Мөн өөрийн тойрон хүрээлэгч 56 хүнийг бага хурлын төлөөлөгчөөр шууд оруулсан. Түүнээс гадна "...нэр дэвшигч П.Баттөр миний нэр төрийг гутаан доромжилж, сонгогдох эрхийг хасах зорилгоор бага хурлын төлөөлөгчдөд прожектороор хувийн нууцыг дэлгэн үзүүлж уншиж тайлбарлан, доромжилж, миний бие бага хурлын төлөөлөгчдөөс нэр дэвшүүлэх эсэх талаар санал хураалгах хүсэлт гаргасан боловч санал хураалгалгүй үг хэлэх эрхийг минь хязгаарлаж микрофоныг хаасан” гэжээ. Дээр нь ҮЭ-ийн Холбооны Фэйсбүүк болон МҮЭ-ын Холбооны 200 000 гаруй гишүүдэд тараагддаг Хөдөлмөр сониноор нэр төрийг минь гутаан доромжлох үйл ажиллагаа явуулсаар байна. "...ҮЭ-ийн холбооны дарга Н.Батбаатар, ҮЭ-ийн Холбооны дэд дарга Б.Шарав, М.Эрдэнэбат нар нь Хүдрийн ил уурхайн ҮЭ-н Хорооны дарга П.Баттөр нь дээд боловсролгүй гэж гүтгэн доромжилж, сонгогдох эрхийг минь хязгаарлаж, олон нийтэд миний нэр төрийг гутаан доромжилж байгаа үйлдэл нь 2.14 /МҮЭ-ийн ажилтан хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хавчин гадуурхах, байгууллага болон хувь хүний нэр төрийг нь гутаан доромжлох гүтгэх, дарамтлах, заналхийлэх, эрх мэдлээр далайлгах аливаа илрэл гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Н.Батбаатар нарын эсрэг тэмцжээ. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны даргыг сонгох хурлыг сурвалжилсан "Хөдөлмөр" сонин дугаарт Ю.Тэрбиш нь "Эв нэгдлийг хагалан бутаргах эрх хэнд ч байхгүй" ерөнхий гарчигтай нийтлэхдээ редакцын хөмсөг маягаар П.Баттөрийн дээд боловсролтой тухай баримт шаардлага хангаагүй, зарим нь үгүйсгэгдсэн мэдээг нийтэлсэн байжээ. П.Баттөр нь Н.Батбаатарын өмнө Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан агаад тухайн үедээ МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай таардаггүй байсан гэдэг./үргэлжлэл бий/
NUUTS.mn