|

Занданшуулсан шарил хүчинджээ

saikhnaa 2016/02/23 607 0

Занданшуулсан шарил хүчинджээ

 

Америкийн цагдаа нар Смитсоны музейн хамгаалагч 44 настай эрийг саатуулжээ. Түүнийг Египтын занданшуулсан шарилыг бузарласан хэрэгт буруутгаж байгаа юм.

Жэймс Монро гэдэг энэ эр сүүлийн есөн жилийн туршид Смитсоны музейд шөнийн харуулаар ажиллахдаа элдэв муу үйлийг хийж байгаагүй аж. Гэвч эхнэрээсээ салснаас хойш түүний зан байдал тун ч сонин болжээ. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр бол сүүлийн үед Монро ихэд дуугүй, цочмог нэгэн болсон гэнэ.

Нэгэн өдөр хамгаалалтын албаны дарга нь Монрогийн ээлжийн дараа занданшуулсан шарил гэмтсэн байгааг анзаараад танхимд нууцаар хяналтын камер суурилуулахаар шийджээ.

Гэтэл Монро дараагийн ээлжин дээрээ 2500 гаруй жилийн настай занданшуулсан шарилтай бэлгийн ажил хийсэн аж. Хамгаалагч эрийн оролцон тоглосон том хүний киног үзээд удирдлага нь түүнийг халах шийдвэр гаргав. Садар эрийг хорионд хийсэн бөгөөд удахгүй сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нь тогтоох шинжилгээ хийх юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top