|

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой шалгалт зохион байгуулагдаж байна

saikhnaa 2016/02/24 410 0

 

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой шалгалт зохион байгуулагдаж байна

 

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжүүдийг хамруулсан шалгалт явуулж байна.

   Шалгалтын явцын мэдээллээр худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа газруудын 80 гаруй хувийг шалгалтад хамруулаад байгааг хэлж байна. Мөн иргэдээс баримт гаргаж өгөхгүй байгаа газруудын талаар санал гомдлыг Татварын хэлтэст өгч байгаа бөгөөд энэ дагуу мөн шалгалт хийж байгаа гэдгийг хэллээ.
 
  Одоогийн байдлаар Аймгийн хэмжээнд 112 газар албан ёсны кассын системд шилжсэн байна. Эдгээр нь голлон дэлгүүр, бар ресторан байгаа бол төвлөрсөн худалдааны цэгүүдэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэнэ.
 
  НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдэд татварын ерөнхий хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах талаар чиглэл ирсэн байна.Аймгийн татварын хэлтсээс одоогийн байдлаар байгууллага ААН-үүдэд 2 удаагийн албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top