Орхон аймгийн прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, "Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Сургалтыг "Хар тамхи мансууруулах
бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Б.Нямбаяр, Эрүүгийн
цагдаагийн газрын "Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн ахлах мөрдөн байцаагч
Б.Эрдэнэдалай нарыг урьж явуулсан ба тус сургалтанд аймгийн прокурорын
газрын прокурор, туслах ажилтнууд болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь
Сум дундын прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын мөрдөн
байцаагч, эрүүгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан
нарын нийт 40 орчим хүн хамрагдан, идэвхтэй оролцож, дээрх сэдвийн
хүрээнд багш нараас асуулт асуун, практикт учирч буй хүндрэл бэрхшээл,
тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцан, санал солилцсон байна.
Энэхүү сургалт нь анх удаа орон
нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хамтран ажилладаг
хууль хяналтын байгууллагын ажилтан албан хаагч нарын хууль эрх зүйн
мэдлэгийг дээшлүүлэх, шинэ тутам үйлдэгдэн гарч буй гэмт хэргийг шалгаж,
шийдвэрлэхэд анхаарах асуудлыг хөндсөн үр дүнтэй сургалт болсон байна.