|

Найман аймгийн малчдад 300 сая төгрөгийн тусламж хүргэнэ

saikhnaa 2016/02/26 12982 3683

Найман аймгийн малчдад 300 сая төгрөгийн тусламж хүргэнэ

 

Зудын байдалд байгаа найман аймгийн малчдад хүрэх тусламжийн цуваа өнөөдөр 14.00 цагаас Дүнжингарав худалдааны төвийн урдах талбайгаас хөдөлнө. Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 75 сумын малчдад энэхүү тусламжийг хүргэх юм байна.

 

Энэ удаа нийт 1800 өрхөд 300 орчим сая төгрөгийн тусламж үзүүлнэ. Үүнээс Архангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Төв аймгийн 240 малчин өрхөд 64 000 төгрөгийн үнэ бүхий нэг сарын хүнсний багц , Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн малчин өрхүүдэд 192 000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top