Дэлхий нийтээр Мүүнийг шашин биш гаж урсгал хэмээн хүлээн зөвшөөрөөд багагүй хугацаа өнгөрчээ. Харин одооноос л манайд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Мүүн аливаа оронд нэвтрэхдээ амьдралаа эхэлж буй оюутан сурагч, амьдралдаа сэтгэл дундуур дунд насныхан, амьдралдаа хөлөө олсон өндөр албан тушаалын хижээл насныхан гэсэн гурван давхаргыг эрхшээлдээ оруулахыг зорьдог байна. Харин манайд нилээдгүй оюутан сурагч бал, оймс зарж, цөөн хэдэн улстөрч уулзалт арга хэмжээнд нь оролцсоноос бус энэ хоёр давхаргад тийм ч их тархаагүй аж. Харин амьдралдаа сэтгэл дундуур дундаж давхаргынхны дунд нилээд тархжээ.
Мүүнд элссэн дундаж давхаргын 5000 идэвхтэй гишүүн бий гэсэн албан бус тоо байдаг аж. Харин сүүлийн үед энэ тоо буурч эхэлсэн байна. Амьдралдаа сэтгэл дундуур тэгсэн атлаа боломжийн амьдралдаа хүмүүс Мүүнд олноор элссэн нь хонь мал аятай тэднийг нийлүүлж, гэрлүүлдгээс үүдэлтэй аж. Мүүн өөрийн гэсэн олон ёс жаяг, дэг журамтай.
Эдгээрээс нас барсан хүнтэй гэрлүүлж, амьдралыг нь холбуулдгийг л ойлгохгүй байна. Амьдралаа холбож, гэр бүл божл буй хүмүүс бие биедээ үхэн үхтлээ үнэнч байхаа тангарагладаг. Тэгэхээр Мүүний ёсоор нас барсан хүнтэй гэрлэхдээ үлдсэн амьдралынхаа туршид үнэнч байхаа тангарагладаг биз. Мэдээж ханиа алдаад түүндээ насан туршдаа үнэнч яваа, эсвэл үнэнч явахаа тангараглаж буй хүмүүсийг буруутгахгүй.
Хамгийн гол нь, нас барсан Солонгос хүнтэй гэрлэхээр Өмнөд Солонгосын иргэн болдог, тус улс руу гарч болдог гэх завшааныг манайхан ашиглаад байх шиг. Тиймээс нас барагсадтай гэрлэгсэд олширч болзошгүй юм. Нөгөө талаас нас барсан хүнтэй гэрлүүлж, зураг харуулан гэрлүүлж, төрсөн эцэг эхээс нь өөр хүнийг "эцэг эх” нь болгодог ёс зөвхөн Мүүнд л байдаг байх.
"Төрийн цагдаа” дууг Монголын мүүнчид ингэж өөрчилжээ /Үгийг нь сайн сонс/