|

Байгал нуур ширгэж байна

saikhnaa 2016/03/02 2317 0

Байгал нуур ширгэж байна

 

Байгал нуурын эргэн тойрны 300 км дахь худгууд ширгэж, дэлхийн хамгийн том цэвэр усны нөөц багассаар байгааг орон нутгийн байгаль орчны албаныхан мэдээлжээ. Түүнчлэн Байгал нуурын эрэг дагуух 13 суурин ундны усны хомсдолд орох эрсдэл үүсчээ. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн хэдэн жил Байгал нуур ширгэх болсон аж. Хэт халж, бороо хур багатай байснаас байгал нуурт цутгадаг гол, мөрний усны түвшин багассан нь үүнд нөлөөлжээ.

Сибирийн зүүн өмнөд хэсэгт орших Байгал нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг агуулдаг. Байгал нуурыг эзлэхүүнээр нь авч үзвэл Нидерландын газар нутагтай харьцуулж болохуйц дэлхийн хамгийн том цэвэр усны нөөц юм.

Байгал нуурын усны түвшнийг доод тал нь далайн түвшнээс дээш 456 метр байлгах стандартыг ОХУ-ын засгийн газар тогтоосон байдаг. Гэтэл нуурын усны түвшин далайн түвшнээс дээш 455.83 метр болсон байгаа аж. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 455.98 байжээ. Байгал нуурын усны түвшин 1982 онд хамгийн бага буюу далайн түвшнээс дээш 455.27 метр хүрч багасаж байв. Байгал нуур ширгэж эхэлсэн тухай яриа 2001 оноос яригдаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Tass news agency

Санал болгох

Сэтгэгдэл

top