Аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 25-ны өдрийн А/97 тоот Захирамж батлагдан Дэнж, Эрдэнэ багийн ”Эрдэнэ /Баян тал/- Нэгдсэн эмнэлэг–Барилгачдын талбай–Дөмөг зах” чиглэлд 2016 оны 2 сарын 25-ны өдрөөс дунд багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Автобусны үйлчилгээ нэвтэрснээр иргэд Дэнж, Эрдэнэ багийн Баян талаас БОЭТ, Барилгачдын талбай, Дөмөг зах хүртэл үйлчлүүлж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих боломжтой боллоо.