Хоёрдугаар сарын 29-ний өглөө Москвагийн метроны буудлын ойролцоо хар хувцастай эмэгтэй дөрвөн настай охины тасалсан толгой барьж явахад нь орон нутгийн цагдаа нар саатуулсан билээ. Уг аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг 38 настай Гульчера Бобокулова гэх Узбек үндэстэн байсныг албаныхан мэдэгдсэн. Тэрээр дөрвөн настай охины хүүхэд асрагчаар гурван жил ажилласан бөгөөд эцэг эхийнх нь эзгүйд охины толгойг тасалж, гэрт нь тэсрэх бөмбөг тавьж шатаасан байна.
Тэгвэл тэрээр шүүх хурал дээр тус хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг нууц хэлбэрээр илэрдэг шизофрени буюу сэтгэцийн өвчтэй болохыг эмч нар илрүүлсэн байна. Шүүх хурлын үеэр түүнээс хэрэг үйлдсэн шалтгааныг асуухад "Аллах надад тушаасан” хэмээн бахархалтай нь аргагүй инээж хэлжээ. Тэрээр гурван хүүхдийн эх бөгөөд хэрэг гардаг өдөр охины толгойг барин "Аллах тэнгэр ивээг” хэмээн орилон гудамжинд явж байсан юм. Мөн сэтгүүлчид түүнээс хөөрхий охиныг хөнөөсөндөө харамсаж байна уу хэмээн асуухад толгой сэгсэрсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэрээр шүүхийн торонд байхдаа инээмсэглэж, сэтгүүлчид рүү даллаж байжээ.Түүнчлэн 18 сарын өмнө Гульчера Бобокуловаг хуримаа хийхээр эх орон руугаа явсан бөгөөд тэр үеэс хойш нилээд өөрчлөгджээ. Тодруулбал, тэрээр өмнө нь ямар ч шүтлэггүй байсан бөгөөд энгийн хувцас өмсдөг байсан аж.Харин тэр үеэс хойш урт хар хувцас өмсөж, өдөр бүр өрөөндөө залбирдаг болжээ.
Нас барсан охины ээж "Гульчера заримдаа нөхөртэйгөө утсаар ярихдаа их маргалддаг. Хэрэг гарахын өмнөх өдөр нөхөртэйгөө маш ширүүн хэрэлдсэнийг би сонссон” хэмээн шүүх хурлын үеэр хэлжээ. Харин шүүх хурал болох зуур хөөрхий охины дурсгалд зориулан олон арван иргэд хэрэг гарсан метроны буудал дээр хүүхдийн тоглоом, цэцэг өргөж эмгэнэл илэрхийлжээ.
zaluu.info