Дэлхийн уулын холбооны 2015 оны хөтөлбөрийн дагуу Турк улсын Эрзурум хотод Олон улсын залуучуудын мөсөн авиралтын фестиваль боллоо.
2015 оны нэгдүгээр 21-26-нд болсон фестивальд АНУ, Канад, Итали, Франц, ОХУ, Хятад, Щвецарь, Румын, Азербайжан, Польш, Украин, Испани, Непал, Португал, Монгол болон Турк улсын 172 тамирчид оролцож байгалийн мөсөн хананд гурван газар авирлаа. Манай улсаас ОУХМ С.Заяа тэргүүтэй уулчид оролцжээ. Ивээн тэтгэгч байгуулага Туркийн авиа компанийн далбааг Туркийн шилдэг тамирчин Мурат Севиндик 80 метрийн өндөр мөсөн хананд намирууллаа. Дараагийн Олон улсын мөсөн авиралтын фестиваль 2015 оны хоёрдугаар сарын 8-14-нд Франц улсад болно.
Д.Өлзий montsame