|

Дархан, Эрдэнэтийн зам үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

saikhnaa 2016/03/04 751 0

Дархан, Эрдэнэтийн зам үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

 

Хэд хоногийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшигт үзэгдэл болох тухай мэдээлсэн бол өчигдөр орой 21:00 цагаас орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Одоогоор зарим аймаг сумд ч мөн захирамж гарган нийслэл, аймгийн төв чиглэлд зорчих замын хөдөлгөөнийг хязгаарласан юм.

 

Гэвч зарим иргэд хулгайн замаар гарч хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээ байна. "Яг одоогийн байдлаар Дархан-Эрдэнэт явах замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуургатай байна" гэж иргэний мэдээлсэн мэдээллийг дараах зургаар баримтжуулан хүргэж байна. Мөн Дархан-Уул аймгаас бусад хот суурингийн чиглэлд иргэдийг зорчуулахгүй, цагдаагийн хамгаалалт гараад байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top