|

Д.Булган буруугүй бол сонгуулийн дараа суллагдана

saikhnaa 2016/03/04 600 0

Д.Булган буруугүй бол сонгуулийн дараа суллагдана

 


Илрэлгүй 17 жил болсон С.Зориг агсаны хэрэг заавал яагаад сонгуулийн өмнөхөн дахин сэдрэв гэдэг нь олны анхаарлыг татав. Гэхдээ энэ хэргийн талаар хүмүүс янз бүрийн таамаглалыг олон жилийн турш хэлж, ярьж байснаас гадна тэр ч бүү хэл хэр­гийн захиалагч эздийг хүртэл шулуухан нэрлэсэн байдаг. Гэтэл сүүлийн үед маш нууцын зэрэглэлтэй гэх Д.Булганыг хорьж шалгаж байгаа хэрэг нам жим болов. Хоригдоод бараг гурван сарын нүүр үзэж буй Д.Булганы хувьд эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа ч эмч нар ямар нэгэн тодорхой эмчилгээ хийж байгаа эсэхээс гадна түүнтэй холбоотой бүхий л асуудал хорихын хананаас гаралгүй хав дарагдаж байна. 

УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийг С.Зоригийн аллагын захиалагч хэмээн бичиж, энэ талаар түүний хүү О.Содбилэг гишүүн цахим сүлжээгээр олон нийтэд хан­даж, эцгийгээ хийгээгүй хэрэгт холбогдуулан улс төрийн золиос болгож, энэ хэргийг талийгаачид тохон нэг тийш шийдэх гэж байгааг олон нийтэд анхааруулж байв. Бүхэл бүтэн 17 жил хууль хяналтынхны хараанд бай­сан эл хэргийн цорын ганц гэрч болох Д.Булган үнэхээр энэ хэрэгт холбоотой буюу энэ талаар дорвитой шинэ мэдээлэл өгвөл ирэх дөрөв, таван сараас "илэрч” С.Зоригийн гэх хэргийн эзэд тодрох магадлалтай байна. 
    
Харин тэрбээр ямар нэгэн байдлаар хилсээр хориг­дож буй бол, хууль хяналтынхан түүнийг буруутай гэж баталж чадахгүй бол ирэх сонгуулийн дараа буюу долоо, наймдугаар сард суллах нь гарцаагүй. ТЕГ-ын дарга Б.Хурц урьд өмнө С.Зоригийн хэрэгт холбогдуулан иргэн Д.Энхбатыг Францаас хэсэг ажилтнуудын хамт баривчилж ирсэн байдаг. Тэгвэл тэрбээр ТЕГ-ын дарга болмогцоо мөн л дээрх хэргийг нухацтайхан авч үзэж илрүүлэхээр шийдсэн нь АН-ын нэр хүндийг өсгөх гэсэн эрх баригчдын захиа даалгавар уу, эсвэл үнэхээр энэхүү хэргийн сэжүүрээс барьж авав уу гэдэг цагийн эрхээр олонд ил болох юм.
Эх сурвалж: cонин

Санал болгох

Сэтгэгдэл

top