БНТУ "Турк-Монголын боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэг”-ээр дамжуулан Монголын ард түмэнд 400 тонн нүүрс тараах тусламжийн аян зохион байгуулж байна.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз "Турк-Монголын боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэг” болон тус ЭСЯ-ны нийгмийн бодлого хариуцсан зөвлөхийн хамтран хэрэгжүүлсэн энэ төсөл ах дүүгийн түүхэн харилцаатай хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үйлс боллоо" гэжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц. Батхүү "Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Хаврын урт өдрүүдэд Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгасан Туркийн ард түмэнд талархаж байна" гэв.
Дээрх нийгэмлэг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий болон Ховд аймгуудад тусламжийн аяныг үргэлжлүүлэх юм байна.