|

Шинэчлэлийн нэрээр шил дараалсан цомхотгол хийгч “ХААН банк”

saikhnaa 2016/03/14 813 0

Шинэчлэлийн нэрээр шил дараалсан цомхотгол хийгч “ХААН банк”

 

Монголын банкны салбарт хамгийн олон салбар нэгжтэй, хамгийн их үйлчлүүлэгчтэй ч хүнд суртал, удаан үйлчилгээгээрээ алдартай нь "мэдээж” хаан банк билээ. "Үйлчлүүлэгч бол хаан” гэсэн үгийг лоозонгоо болгон ашигладаг хэдий ч, үйлчлүүлэгчийнхээ үйлийг нь үздэг газар.

Тэгвэл тус банк саяхан "Экспресс” банк гэдэг шинэ үйлчилгээ зах зээлд гаргаж, дэвшлийг нэвтрүүлж, олны ажлыг хөнгөвчилж байгаа ч  нөгөөтэйгүүр бас асуудал дагуулах болж.  Учир юу гэвэл, хаа сайгүй зоосон энэ үйлчилгээ нь зарим иргэдийн цагийг хэмнэх нь бүү хэл улам уурыг барж буй сурагтай. Банкныхаа ерөнхий бодлогыг өөртөө шингээсэн удаанаас удаан экспресс банкыг суурилуулсан нь үйлчлүүлэгчиддээ зориулсан бэлэг биш байжээ. Тэр ч бүү хэл, шинэчлэл гэх үйлчилгээний нэрээр  начир дээрээ тус банк ажилчиддаа цомхотгох хатуу бодлого нь энэ гэх.

Гэхдээ энэ үйлдэл нь гэрээт ажилчдаа халсан бөгөөд халагдсан ажилчдын дунд "Хаан банк”ны үндсэн ажилчид мөн багтсан ажээ. Насаараа ажиллласан үндсэн ажилчдын халагдсан учир нь түр хугацаанд өөр орон тоон дээр байх хооронд нь түр орон тооны ажилтан гэсэн нэрийдлээр халж орхижээ.

Үүнийг учиг нь оны өмнөөс эскпресс банкыг суурилуулж эхэлснээс үүдэн хаан банкны теллерүүдийн дунд цомхотголын талаар яриа үүссэн бөгөөд удирдлагуудын зүгээс цомхотгол хийхгүй тухай мэдэгдсэн байна. Гэтэл хэзээний хулхи зан гаргаж хэлсэн амандаа үл хүрэн "түр орон тооны ажилчид” гэсэн нэрийн дор 150-200 гаруй теллерээ халж орхижээ.


Угаасаа ачааллаа дийлэхгүй, үйлчлүүлэгчдийг банкны байрандаа хонуулах шахдаг тус банк экспресс үйлчилгээг нэмсэн хэдий ч теллерээ халсан нь нүгэлийн нүдийг гурилаар хуурахтай адил нялцгай гурил шиг  ажил болов.

Тэр ч бүү хэл, олны ундууцлыг төрүүлдэг "Хаан банк”ны талаар сүүлийн үед сошиал ертөнцөд шинэ онигоо хүртэл гарсан байна.

Хүн хүлээж гадаа даарч байснаас Хаан банк руу ороод дугаар аваад байж байвал дулаан газар мөнгө төлөхгүй.

Мөн нэг хэрэглэгч тус банкнаас дугаар автал таны өмнө нь 350 хүн байна гэсэн тул гэртээ хариад хоол хийж идчихээд, усанд ороод гараад эргэн ирэхэд дугаарлалт нь яг тав таарсан гэж байгаа. Энэмэтчилэн дурдаад байвал дуусахгүй, тоочоод байвал засрахгүй алдаа мадаг ихтэй тус банкны үйлчилгээг удирдлагууд нь анхаарч ажилламаар байна. Хэдий бид өөрсдөө хэрэглэгч нь болсон ч өөр сонголт хийх боломж ч бас байгаа гэдгийг анхаарч ажиллаасай.

Үргэлжлэл бий...

http://amjilt.com/shinechleliin-nereer-shil-daraalsan-comhotgol-hiigch-haan-bank

                                                                                                                                                                 О.Анирзун

Санал болгох

Сэтгэгдэл

top