Засгийн газрын аравдугаар байр буюу хуучнаар Соёл, спорт , аялал жуулчлалын яамны байрыг дуудлага худалдаагаар худалджээ. Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянган төгрөгөөр "Хаан банк” худалдан авсан байна. Энэхүү байрыг зарсан мөнгөөр 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж буй юм.