Аймгийн ГХУСАЗЗ багийн засаг дарга нартай гэрээ байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлсэн өнгөрөгч оны ажлыг дүгнэж хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн энэ жилийн тухайд анх удаа сууц өмчлөгчдийн холбоодтой гэрээ байгуулсан юм.
2015 онд ГХУСАЗЗ Баян-Өндөр сумын 21,
Жаргалант сумын 2 нийт 23 багтай гэрээ байгуулж ажилласан байна. Энэ
хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын
үнэлгээгээр Баянцагаан баг 69,8 оноогоор 1-р байр , 2-р байранд Эрдэнэ
баг 60 оноогоор, 3-р байранд 54,6 оноогоор Дэнж баг шалгарч гэрээгээ
дүгнүүллээ.
Баянцагаан багийн тухайд өнгөрөгч онд
иргэдийн дунд хөршийн холбоо байгуулж, багийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй гурвал-сан гэрээ байгуулж ажиллажээ.
Тус багийн тухайд гэмт хэрэг гарах гол
шалтгааныг архидалт эзэлж байгааг хэлж байна.Мөн өнгөрөгч онд тус
зөвлөлөөс СӨХ-дын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд үүнд 15 СӨХ
тайлангаа ирүүлжээ.Болзолт уралдааны дүнгээр тэргүүн байрыг 33 оноогоор
Эрдэнэт 99 СӨХ, 32 оноогоор 2 байр 10+11,3-р байр 31 оноогоор уурхайчин
СӨХ шалгарсан байна.
Тухайлбал гэмт хэргээс сэргийлэх
чиглэлд оршин суугчдын санаачлагаар орны давхруудаа камержуулах,
СӨХ-ноос хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнах, мэдээлэх хүрээнд цахим
хуудас ажиллуулж байгаа зэрэг онцлог ажлуудыг зарим СӨХ-ноос
хэрэгжүүлжээ. Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад баг, СӨХ, багийн цагдаа,
иргэдийн хамтран ажиллах уялдаа холбоо чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
Энэ утгаараа хамтран ажиллах гэрээ байгуулж, хийсэн ажлыг дүгнэх нь сайн
туршлагыг бий болгож, бусдад түгээх ач холбогдолтой хэмээн үзэж байна.