Өнөөдөр Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Үйлдвэрийн ерөнхий захиргааны 2-р байрны Оюу танхимд болсон уг арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу нар, Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, засаг даргын орлогч Д.Чимгээ, болон Булган аймгийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс албадын удирдлагууд оролцлоо.
Уг
ёслолын арга хэмжээний эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал
Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ: Эрдэнэт үйлдвэр анх Булган аймгийн нутаг
дэвсгэр дээр байгуулагдаж байсан. Үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот, Орхон
аймаг үүсч хөгжсөн түүхтэй. Манай үйлдвэрийн зарим нэгж хэсэг одоо ч
Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.
Бид
өнгөрсөн 2015 онд улсын төвлөрсөн төсөвт 306 тэрбум төгрөгийг, орон
нутгийн буюу Орхон болон Булган аймгийн төсөвт 43 тэрбум төгрөгийг,
нийгмийн даатгалын санд 34 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүллээ. Энэ
тоо баримт нь манай компанийн эдийн засгийн үр өгөөжийг харуулж байгаа
бодит жишээ юм. Булган аймгийнхантай бид хамтран, бие биенээ дэмжин
ажиллаж ирсэн.
Цаашид
ч хамтын үйл ажиллагаа улам өргөжүүлж, илүү тодорхой болгоно гэж
хэллээ. Харин Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэртэй
харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах болсондоо баяртай байгаагаа
хэлээд цаашид дэд бүтэц зам засварын олон ажлуудыг эхлүүлэхэд нааштай
алхам болж байгааг онцлон Эрдэнэт үйлдвэрийнхэнд ажлын амжилт хүслээ.
йлдвэрийн ерөнхий захиргааны
2-р байрны Оюу танхимд болсон уг арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн
Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын худалдааны асуудал
хариуцсан орлогч Б.Болдбаатар, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал
эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу нар, Булган аймгийн засаг дарга
Д.Эрдэнэбат, засаг даргын орлогч Д.Чимгээ, болон Булган аймгийн Засаг
даргын тамгын газрын зарим хэлтэс албадын удирдлагууд оролцлоо. Уг