|

Малчдад туслах аян өрнүүлэв

saikhnaa 2016/03/17 795 0

Малчдад туслах аян өрнүүлэв

 

Энэ жилийн хувьд өвөлжилт хэвийн байсан хэдий ч сүүлийн орсон цас шуурганы улмаас хаваржилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан Баян-Өндөр сумын ЗДТГ-аас "Малчдад туслах аян"-ныг өрнүүлж уриалга гаргасан байна.

Энэхүү ажлыг тус сумын 9 цэцэрлэг, 3 сургууль, 2 багийн ажлын алба дэмжин одоогийн байдлаар 5 сая гаруй төгрөгийн эд бараа цуглаад байна.Хандивын эхний хэсэг болох 1,422,900 төгрөгний үнэ бүхий хандивыг өвөлжилт хүндэрсэн хөрш зэргэлдээ Булган аймгийн Орхон сумын засаг дарга С.Оюунд хүлээлгэн өглөө.

Үлдсэн хандивын эд барааг өөрийн сумын малчдад ойрын өдрүүдэд тараах ажлыг зохион байгуулна.Энэ аяныг дэмжин ажилласан Баг, сургууль, цэцэрлэгийн хамт олонд малчин түмнийхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Санал болгох

Сэтгэгдэл

top