Б.Найдалааг "Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болно.
ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм.
Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн.
Ийн хоёр даргатай болоод буй шинэхэн улс төрийн хүчин ХҮН-ын даргын асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүх нэг тийш нь болгох нь ээ.
В.Бат