|

НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийн азтан тодорчээ

saikhnaa 2016/03/21 759 0

НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийн азтан тодорчээ

 

НӨАТ-ын хонжворт сугалааны долоо дахь тохирол өчигдөх болж 400 сая төгрөгийн азтан тодорлоо. Тодруулбал, Ebarimt сугалааны долдугаар тохиролыг өчигдөр  МҮОНТВ-ийн нэгдүгээр сувгаар орон даяар шууд дамжуулсан. Энэ үеэр тохиролд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны хооронд цугларсан 24 сая ширхэг баримт хамрагдаж, супер хонжвор нь нь 400 сая төгрөг болж өссөн юм.


Энэ удаад азтан тодруулахдаа олон улсын лото компаниудад ашиглагддаг 4P350 маркийн сугалааны машиныг ашигласан байна. 4P350 машин нь хүний оролцоо багатай, тус бүр 0-9 хүртлэх цифр бүхий 10ш бөмбөлөг шилэн хоргонд байх ба гарч ирсэн бөмбөлгийг дахин шилэн хоргонд буцааж хийх шаардлагагүй ажээ.

Үүнээс гадна 20 сая төгрөг хожсон нэг азтан шалгарсан бол 4 сая төгрөг хожсон 21 баримт, 500 мянган төгрөгт 226 ширхэг баримт тохирчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top