|

Ногоон картны сугалааны бүртгэл явагдаж эхэллээ!!!

zulaa 2015/10/14 923 0

Ногоон картны сугалааны бүртгэл явагдаж эхэллээ!!!

 


  • Ногоон картны сугалаагаар дэлхий даяар жил бүр нийт 50,000 хүн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд АНУ-д байнга оршин суух эрх олж авдаг. Ногоон картанд дуусах хугацаа гэж байхгүй бөгөөд энэхүү бичиг баримт нь таныг АНУ-д насан туршдаа, хууль ёсоор байнга оршин суух эрхтэй гэсэн баталгаа болдог.

Ногоон карт сугалааны шалгуур нь их энгийн бөгөөд ердөө ерөнхий 3 шаардлагыг тавьдаг байна.

  1.  Сугалаанд оролцох эрхтэй улсын иргэн байх, эсвэл сугалаанд оролцох эрхтэй оронд төрсөн байх.
  2. Наад зах нь бүрэн дунд боловсрол эзэмшиж боловсролын гэрчилгээ авсан байх, аль эсвэл сүүлийн таван жилийн хугацаанд тодорхой дадлага туршлага шаардах мэргэжлээр тасралтгүй 2 жил ажилласан байх.
  3. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх

Эдгээр ерөнхий 3 шаардлагыг хангаж байвал та ногоон картны сугалаанд оролцоход нээлттэй юм

   Манай ВИПЗУУЧ төв нь DV-2017 Ногоон карт сугалаанд оролцох хүсэлтэй иргэдийнхээ өргөдлийг бүртгээд эхэлсэн ба та манай оффис дээр биеэр ирж бүртгүүлж болохоос гадна хэрвээ та хөдөө орон нутагт, эсвэл хилийн чанадад суугаа бол манайд онлайнаар бүртгүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.

Ногоон карт сугалаанд бүртгүүлэх

  • Оффист ирж бүртгүүлэх:

Бүрдүүлэх материал:  Та манай оффис дээр бүртгүүлэхээр ирэхдээ өөрийн цахим үнэмлэх (эсвэл хуулбар)-ийг авчрах ба цахим үнэмлэхээ авчрах боломжгүй тохиолдолд гадаад паспорт (эсвэл хуулбар)-ыг авчирч болно. Та гэр бүлээрээ бүртгүүлэх бол өөрийн болон гэр бүлийн хүний дээр дурьдсан бичиг баримтыг мөн хүүхдийн төрсөний гэрчилгээг авч ирнэ. Та манай оффисоор бүртгүүлэхдээ ямар нэгэн цээж зураг авчрах шаардлагагүй бөгөөд сугалаанд бүртгүүлж буй гэр бүлийн гишүүн бүр оффис дээр ирж цээж зургаа авахуулах шаардлагатай. Та гэр бүлээрээ бүртгүүлэхдээ 21 наснаас доош, гэрлээгүй бүх хүүхдүүдээ өөрийн нэр дээр оролцуулан бүртгүүлж болох ба хэрэв таны хүүхэд 21 нас хүрсэн бол тусдаа бие дааж бүртгүүлнэ.

 

 

  • Бүртгэлийн хураамж
  • Ганц бие хүн - 15,000 төг (Ногоон картны нэг ширхэг өргөдөл бөглөх эрх. 21 наснаас доош гэрлээгүй бүх хүүхдүүдээ өөрийн нэр дээр оролцуулж болно.)
  • Гэр бүл - 25,000 төг (Эхнэр, нөхөр тус бүр нэг нэг өргөдөл бөглөх эрх. 21 наснаас доош гэрлээгүй бүх хүүхдүүдээ оролцуулна. Энэ сонголтоор танай гэр бүлийн сугалаанд хожих боломж хоёр дахин ихэснэ.)
  • Оюутан – 8,000 төг
  • Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-20:00
  • Бүртгүүлэх хаяг: Тусгаар тогнолын ордон 5н давхарт 524тоот  Утас: 77110505
  • Онлайнаар бүртгүүлэх

Та манай оффист биеэр ирэх боломжгүй бөгөөд хөдөө орон нутагт эсвэл хилийн чанадад суугаа бол манай онлайн бүртгэлд оролцох боломжтой бөгөөд төлбөрийг манай харилцах дансанд тушаана.

ü  Хаан банкны данс: .................................

ü  Голомт банкны данс: ...............................

Жич: Хэрэв та хилийн чанадаас бүртгэлд оролцож байгаа бол бүртгэлийн хураамж ганц бие хүн 15,000 гэр бүл 25,000 ба бүртгэлийн хураамжийг манай данс болон олон улсын VISA, MASTER CARD ашиглан төлөх боломжтой.

Хэрэв танд бүртгэлийн талаар асууж тодруулах зүйл байвал 77110505 дугаараас лавлаж болохоос гадна  vipzuuchmn@yahoo.com имэйл хаягаар бидэнтэй харилцана уу!

 

Энэ жилийн DV-2017 Ногоон карт сугалааны бүртгэл 10 сарын 1-нээс 11 сарын 3-ны хооронд явагдана. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй!

Санал болгох

Сэтгэгдэл

top