|

Монгол улсад гадаадын иргэнтэй гэрлэлт бүртгүүлэхэд

namuunaa 2015/09/15 2529 215

Гэрлэхийг хүсэгчид нь өргөдлөө тус бүр үндэснийхээ хэлээр, өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. Гадаад хэлээр бичсэн өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулна. /Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, хүүхэдтэй эсэх, гэрлэсний дараа аль улсад амьдрах зэргийг дэлгэрэнгүй дурьдсан байна/

  • Эцэг эхийн зөвшөөрлийг өөрсдийнх нь гараар бичүүлж нотариатаар батлуулах

  • Гэрчийн өргөдөл /Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүл бүртгүүлэхэд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн нэг хүний өргөдөл/

  • Гадаадын иргэн нь харьяалах улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн тухай тодорхойлолтыг орчуулж авчрах ба шаардлагатай тохиолдолд уг тодорхойлолтыг давхар тус улсад суугаа элчин сайдын яам, консулын газраар баталгаажуулж авчрах. /гэрлэж байгаагүй бол гэрлээгүй тодорхойлолт, харин гэрлэж байсан бол гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тухай тодорхойлолтууд, шүүхийн шийдвэр/ МУ-ын иргэн Иргэний баримтын архиваас гэрлэсэн эсэх тодорхойлолт авах.

  • Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэ/ харьяалах улсынхаа эрүүл мэндийн нэгдлээс авна.

  • Гадаадын иргэн нь гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын тодорхойлолт.

  • Тухайн улсаасаа оршин суугаа газрын тодорхойлолт.

  • Иргэний баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргах. Үүнд: иргэний үнэмлэх, гадаад паспорт, гадаадын иргэний гадаад паспортын зурагтай нүүр монголд орж ирсэн визтэй хуудасны хамт.

  • Гэрлэгч хоёрын ажлын газрын тодорхойлолт.

  • Хөрөнгийн баталгаа нөхрөөс / үл хөдлөх хөрөнгө болон бусад.../

  • БНСУ-ын иргэдтэй гэр болох гэж буй эмэгтэйчүүд сургалт семинарт суух. / Хүйсийн тэгш эрхийн төв утас: 70111112 /

  • БНХАУ-ын иргэнтэй гэрлэлт батлуулахад хятад улсын иргэн нь өмнө нь гэрлээгүй тодорхойлолт болон гэрлэж байгаад цуцалсан бол уг цуцалсан тодорхойлолт, цагдаагийн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй тодорхойлолт өрхийн дансаараа тодорхойлуулан үүн дээрээ нотариатын тангараг өргөн, Бээжин дэх гадаад харилцааны яамаараа баталгаажуулж ирэхийг анхаарна уу.

  • БНСУ-ын иргэд гэрлээгүй эсэх тодорхойлолт болон цагдаагийн тодорхойлолтоо Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-р баталгаажуулж ирнэ.

  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг. УБЕГ-ын 1401001101 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 350 төгрөг 141002649 тоот дансанд тушаах.

Иргэний гаргасан хүсэлт болон шаардагдах материалыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. УБЕГ-ын Иргэний бүртгэл, статистикийн хэлтэс / Зуун айлд байрлах үйлчилгээний 3-р байрны 102 тоот өрөө /

 Анхаарах зүйл:

  • Хосуудыг биечлэн байлцуулан гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгоно.

  • Гэрлэх ёслолын ордон

Санал болгох

Сэтгэгдэл

top