|

Тусгай зөвшөөрөлгүйгээр архинаас гаргах эмчилгээ явуулжээ

tonshuul 2015/04/04 1204 0

Тусгай зөвшөөрөлгүйгээр архинаас гаргах эмчилгээ явуулжээ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ОХУ-ын иргэн С.Н.М. нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850 мянган төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан дээрх нэр бүхий иргэний үйл ажиллагаанд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнуудтай хамтран шалгалт хийхэд тус иргэн нь Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр айлын байранд архинаас гаргах эмчилгээ явуулж байсан байна. Иймд гадаад орноос ирж эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зар, сурталчилгаа явуулж буй иргэдийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдахдаа тухайн хүмүүс нь манай улсад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, бусад холбогдох баримт бичигтэй нь танилцсаны дараа үйлчлүүлж байхыг тус газраас сэрэмжлүүллээ.

Б.Туул


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top