|

Монгол хамгийн их стресстэй орнуудын тоонд орлоо

saikhnaa 2016/03/21 528 0

Монгол хамгийн их стресстэй орнуудын тоонд орлоо

 

Монгол улсын хүн амын амьжиргааны түвшин жил ирэх тусам муудаж байгаа. Үүнийг албаныхан үгүйсгэсээр байгаа. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтад манай улс аман хүзүүджээ. Өөрөөр хэлбэл, уг жагсаалтад манай улс Африкийн хөгжил буурай орнуудтай эн зэрэгцсэн байна. Тэр ч бүү хэл дайны хөлд нэрвэгдээд байгаа улс орны иргэдээс ч илүү стресстэй амьдардаг гэдэг нь тус судалгаагаар баталгаажсан байна.

Энэхүү судалгааг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, орлогын тэгш бус байдал, авлига, ажилгүйдэл, хот суурин газрын агаарын бохирдол, дундаж наслалт зэргийг тооцон гаргасан гэдгийг эх сурвалж онцоллоо.

Жагсаалтаас харвал, манай улс хамгийн их стресстэй орнуудын дөрөвдүгээрт бичигджээ. Жагсаалтыг Нигер улс тэргүүлж, Өмнөд Африк улс удаалсан бол гуравдугаарт Эль Сальвадор улс бичигджээ. Харин манай ард буюу тавдугаар байрт Гуатемал улс бичигджээ.

Б.Дэжид

Санал болгох

Сэтгэгдэл

top