|

Монгол Улс дэлхийн хамгийн “тарчиг&тайван” орон

saikhnaa 2016/02/24 804 0

Монгол Улс дэлхийн хамгийн “тарчиг&тайван” орон

 

Монгол Улс "Дэлхийн хамгийн өрөвдөлтэй орнууд"-ын тоонд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Ингэж багтах болсон шалтгаан нь Монгол Улсад ажилгүйдэл, архидалт, авлига, ядуурал, шударга бус байдал, инфляци өндөр хувьтай байгаагийн дээр Монгол Улсын экспортын эргэлт хэлбэлзэлтэй, Засгийн газрын санхүүгийн буруу бодлогын улмаас ойрын хугацаанд эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд ороход тун ойрхон байгаа хэмээн дүгнэжээ. Санаж байгаа бол саяхандуу буюу 2015 оны долдугаар сард Их Британийн эдийн засгийн шинжилгээний нэр хүндтэй нэгэн байгууллагын судалгаанд Монгол Улсыг дампуурах эрсдэлтэй орноор тодруулсан байдаг.

 

Дампуурах эрсдэлтэй орнуудын жагсаалт


Ингэж анти амжилт бүрийн төлөө өрсөлдөж, заримд нь түрүүлж, заримыг нь тун удахгүй эзлэхээр уруудаж буй Монгол Улсын хамгийн сүүлд гайхуулаад буй нэгэн амжилт бол "Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орон”-ы тоонд багтсан явдал юм. Америкийн алдарт "Тайм” сэтгүүлээс гаргасан дэлхийн улс орнуудын амьдралын өртөгийг харуулсан жагсаалтад Монгол Улс 103 дугаар байр эзэлжээ.

112 орныг хамруулсан энэхүү жагсаалтанд Монгол Улс 103 дугаар байр эзэлснээр, ар талаасаа 10 дугаар байр эзэлж, Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орны нэгээр тодорлоо. Энэхүү жагсаалтад Бермуд, Багам, Хонког, Швейцарь, Гана, Норвеги, Исланд, Кувейт, Сингапур, Монгол багтжээ. Эндээс харахад Монгол Улс харин ч энэхүү жагсаалтыг тэргүүлж, дэлхийн хамгийн өртөг өндөртэй орноор нэрлэгдэх байж.

Учир нь Монгол Улсад эдгээр орнууд дахь байдлыг бодвол авсан хэд нь амьдралд хүрдэггүй муу талтай. Үүнтэй холбогдуулан бас л нэг баримт дэлгэхэд Монгол Улс нэг цагийн цалингийн доод хэмжээгээрээ дэлхийд сүүл мушгисан. Тэгэхээр Монгол Улс яах аргагүй дэлхийн хамгийн тарчиг орон болж байна. Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант хэдэн орныг оролцуулахгүйгээр ш дээ. Товчхондоо ардчилсан тогтолцоотой тайван атлаа тарчиг орон нь Монгол Улс.

 

 

Эцэст нь ингэж тайлбарлахын учир, Монгол Улс тэдэд орлоо, ардаа нэлээд хэдэн орон оруулжээ хэмээн бахархагсад ард орсон орнууд дандаа Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант орнууд байдгийг анзаардаггүй л бололтой.

Ямар сайндаа, Монгол Улс авто замын чанараараа 140 орноос 104-т орсныг дуулгатал 30 гаруй орны өмнө орсон байна, амжилттай ажиллаж байгаагаа ярив. Эргээд харахаар Монгол Улсын ард орогсод нь нөгөө л нэг Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант зам гэхэд хэцүүхэн зүйлтэй, "автозамгүй" орнууд байсан онигоо ч гэмээр зүйл байдаг юм.

 

Төгс



Санал болгох

Сэтгэгдэл

top