|

Улсын аюулгүйн нөөцөөс хуваарилсан өвс, тэжээлийг үнэгүй олгоно

saikhnaa 2016/03/23 907 0

Улсын аюулгүйн нөөцөөс хуваарилсан өвс, тэжээлийг үнэгүй олгоно

 

Аймгийн болон Баян-Өндөр, Жаргалант сумын аюулгүйн нөөцөд авсан өвсийг малчдад олгоод дууссан. Тиймээс малчдаас өвс тэжээл авах хүсэлт их ирж байна. Үүний дагуу аймгийн нцгой комиссоос улсын онцгой комиссод хандсан байна. Уг хүсэлтийг хүлээн авч манай аймагт 600 боодол өвс, 30 тонн тэжээл, 10 тонн хивгийг хуваарилжээ.

Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мал бүхий 200 гаруй өрхөөс өвс тэжээл олгооч гэсэн хүсэлт ирсэн байна. Харин Жаргалант сумын Мал эмнэлэг үржлийн тасагт өрхөөс дээрхтэй ижил 554 хүсэлт иржээ. Тиймээс улсын онцгой комиссоос хуваарилсан өвс, тэжээл, хивгийг одоо хүсэлт гаргаад буй иргэдэд олгоно. Ингэхдээ үнэ төлбөргүй өгөх юм.

Дашрамд дурдахад, Манай аймаг энэ өвөл 30 тонн өвс, 30,6 тонн тэжээл нөөцөлсөн. Үүнийг 124 өрхөд олгосон гэнэ. Харин Баян-Өндөр сум аюулгүйн нөөцдөө 100 тонн, Жаргалант 156 тонн өвс нөөцөлсөн. Одоогоор дээрх өвс тэжээлийг бүгдийг нь олгоод дууссан тул эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top