Монгол улсын Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 2648 малчин 8 тэрбум 227.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн эцсийн байдлаар 1340 малчинд дөрвөн тэрбум 151.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.