Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 төвд 2016.03.30-ны өдрийн 18:00-19:30 цагийн хооронд Авто тээврийн төвийн дарга Д.Эрдэнэбаатар ажиллаа.
Ажиллах үеэр 2 иргэн утсаар холбогдож цахилгаан шугам сүлжээтэй холбоотой нэг хүсэлт, "ББ-Од" ХХК-ны нийтийн тээврийн автобустай холбоотой нэг талархал тус тусыг хүлээж авч ажиллаа. Мөн Авто тээврийн төвд өмнө нь ирсэн 9 санал хүсэлтийн хариуг иргэдэд буцаан мэдээлэлж шийдвэрлэлттэй холбоотой нэмж тавьсан санал хүсэлтийг хүлээн авсан.