|

“Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХ-д ирсэн халуун ус, халаалт ирэхгүй байна гэсэн гомдолтой мөрөөр

saikhnaa 2016/03/18 1385 1

“Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХ-д ирсэн халуун ус, халаалт  ирэхгүй байна гэсэн гомдолтой мөрөөр

 

Аймгийн ЗДТГ-ын иргэдийн санал хүсэлт хүлээж авах 70353511 төв , "Эрдэнэт-Ус ДТСОНӨХК-ийн 7035106 утсанд  
халаалт муу байна, хэрэглээний халуун ус ирэхгүй байна гэсэн дуудлагын дагуу 2016 оны 03-р сарын 16-ны өдөр ХЗА-ны мэргэжилтэн, Иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн ахлах ажилтан, "Эрдэнэт-Ус ДТСОНӨХК-ний ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн, Диспетчерийн албаны дарга н.Энхбаяр, инженер н.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч гомдол гаргасан иргэдийн хүсэлтээр хэмжилт хийж ажиллаа. Хэмжилт хийх явцад халаалтын болон  хэрэглээний халуун усны температур  өгөх хэмжээнээс бага зөрчил гарсангүй. Жишээ нь: 4-20-105 тоотод оршин суудаг айл халаалт муу байна гэсний дагуу очиход өрөөний температур 22,5*С, халаалтын өгөх усны температур 60,3*С, буцах усны температур 55,5*С, хэрэгцээний халуун усны температур 55,6*С байсан. 3-24-72 тоотод оршин суудаг айл хэрэглээний халуу ус шөнийн 03 цагт хүйтэн ирдэг гэсэн гомдлыг дагуу 3-24 байр нь хэрэглээний халуун усны насос нь шөнийн 01-05 цагийн хооронд цагийн механизмаар зогсолт хийдэг байсан боловч одоо 24 цагаар ажлуулж байна.  3-13-74 тоотод оршин суудаг айл жил бүр халаалт хангалтгүй ирдэг гэсний дагуу очиход температур 22,5*С, том өрөөний температур 22,5*С хэвийн халаалттай байсан. 


Санал болгох

Сэтгэгдэл

top