|

Найман цэгт ус, дулаан дамжуулах төв барих хэрэгтэй

saikhnaa 2015/11/19 670 23
Манай хотын 11 болон 6-р хороолол, БОЭТ төв тэргүүтэй хэд хэдэн хэсгийн халаалт муу байгаа талаар Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-иас  мэдээллээ. Тухайлбал, Дулааны цахилгаан станцаас очих даралт 4-өөс дээш атмосфер байсан тохиолдолд айл өрх, ААН-д очих дулаан хэвийн байх ёстой байдаг. Гэтэл 11-р хороололд 2.8 атмосфер очиж байгаа гэнэ.

Энэ нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын харьяанд байдаг өргөлтийн насосыг ажиллуулахгүй байгаатай холбоотой юм байна. Дээрх насосыг ажиллуулахгүй байснаар дулааны станцаас ирэх болон буцах усны температур тэнцэж дээр хэлсэн хэсгүүдийн дулаан муу очиж байгаа аж. Өргөлтийн насосыг өнгөрсөн онд барьсан. Уг асуудлаар буюу гэрт нь халуун ус болон дулаан ирэхгүй байгаа талаар 11-р хорооллын оршин суугчид "Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-д гомдол гаргасан байна.

Түүнээс гадна хотыг дулаанаар хангахад ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийн тоог нэмэх хэрэгтэй гэнэ. Үүний хүрээнд "Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-иас судалгаа хийсэн байна. Тус компанийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар аймгийн хэмжээнд нэмж 8 ЦТП буюу ус, дулаан дамжуулах төв барих хэрэгтэй гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top