Траншейн буюу дулаан, үерийн усны худгийн ширмэн тагийг хулгайлах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн бетон зуурмаг болон авто машины дугуй ашиглаж таг хийх нь өнгө үзэмжийн хувьд шаардлага хангадаггүй. Тиймээс АИТХ-аас ширмэн тагийг хоёрдогч түүхий эд буюу хуванцар ашиглаж хийсэн тагаар солих шийдвэр гарсан. Уг ажилд 35 сая төгрөг төсөвлөсөн.
АИТХ-аас ширмэн тагийг хоёрдогч түүхий эд буюу хуванцар ашиглаж хийсэн тагаар солих шийдвэр гарсан. Уг ажилд 35 сая төгрөг төсөвлөсөн.
Дээрх хөрөнгөөр хуванцар таг нийлүүлэх компани шалгарч 400 ширхэг дан болон хроптой хуванцар тагийг нэг жилийн баталгаа өгч Хот тохижуулах газарт хүлээлгэн өгсөн байна. Одоогоор дээрх тагуудын 60 гаруй хувийг траншейнуудад тавиад байна.
Дээрх 400 ширхэг тагийг нийлүүлсэн компанийн хувьд техникийн тодорхойлолтыг Хот тохижуулах газраас авсан. Энэ нь буруу гэж "Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Учир нь траншейнууд нь инженерийн байгууламж тул "Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-иас техникийн тодорхойлолт өгөх ёстой гэж үзсэн байна.
"Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн хувьд ОХУ-д үйлдвэрлэдэгтэй ижил хуванцар тагийг траншейнуудад тавих хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
"Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн хувьд ОХУ-д үйлдвэрлэдэгтэй ижил хуванцар тагийг траншейнуудад тавих хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гэхдээ Хот тохижуулах газрын хувьд зөвхөн үер ус зайлуулах зориулалттай траншейнуудыг хариуцдаг. Харин инженерийн шугам сүлжээ, холбооны зориулалттай траншейнуудыг чиглэл тус бүрийн байгууллагууд хариуцдаг. Тиймээс эдгээр байгууллагууд өөрсдийн эзэмшлийн худгийн тагийг шинээр солиход анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар Хот тохижуулах газрын дарга ярьлаа.
erdenetinfo.mn