|

Манай аймагт телевизийн өргөн нэвтрүүлэг дахин дамжуулах нэг станц барих шаардлагатай

magnai 2015/10/08 691 0

Манай аймагт телевизийн өргөн нэвтрүүлэг дахин дамжуулах нэг станц барих шаардлагатай

Манай аймгийн тодорхой хэсэгт оршин сууж буй айлууд өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгуудыг үзэж чадахгүй байна. Энэ нь телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлж байгаатай холбоотойгоор үүсэж байгаа асуудал юм.

АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээс өгч буй мэдээллээр бол Баянцагаан багийн ПДУ орчмын зарим өрх антенаар телевиз үзэж чадахгүй байгаа гэнэ. Учир нь Баян-Өндөр ууланд байрладаг антенаас гарч буй долгионыг бидний хэлж заншсанаар "Хадтай уул” болон "ПДУ-ын уул” халхалдаг байна. Мөн Баян-Өндөр уулын өвөрт байрлаж буй айлуудаас "Агаарын суваг”-ын антенаар үзэж буй телевизийн гаралт муу.

Харин дээрх уулнаас хол байгаа айлуудад "Сансар” кабелын телевизийн антенаар үзэж буй телевизийн гаралт муу байдаг гэнэ. Энэ нь долгион тархалтаас шалтгаалдаг аж. Учир нь кабелийн телевизын үйлчилгээ үзүүлэгч ААН-үүд анх зөвшөөрөл авахдаа долгионы давтамжийн хэмжээгээ бага авсан байдаг байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин дамжуулах станц барих шаардлагатай гэж "Радио, телевизийн сүлжээ УТҮГ”-ын мэргэжилтэн хэллээ. Одоогоор манай аймагт дахин дамжуулах 2 станц байдаг. Үүн дээр нэмж дахин дамжуулах нэг станц барихад манай хотын бүх айл телевизээ саадгүй үзэх боломж бүрдэх юм байна. Дахин дамжуулах станц шинээр барихад юун түрүүнд газар болон байрыг шийдвэрлэх хэрэгтэй аж.

 erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top