Өнөөдрийн байдлаар аймгийн түүхий эд авах цэгүүдэд ноолуурын ханш 1 кг нь 53000 төгрөгийн үнэтэй байна.
Нэг хоногийн өмнө 1кг ноолуур 55000 төгрөгийн ханштай байсан бол ийнхүү 2000 төгрөгөөр буурчээ. Цаашид ноолуурын үнэ хэрхэн өсөх, буурахыг түүхий эдийн ченж нар хэлж мэдэхгүй байгаа юм.
Хавар цаг ирж малчид хэдэн ямаагаа самнаж эхэлсэн. Сүхбаатар аймагт ноолуурын ханш бусад аймгийг бодвол харьцангуй өндөр байдаг. Гэвч сүүлийн 2 жилд ноолуурын үнэ буурсан. Өнгөрсөн жил гэхэд дээд тал нь 70,000 хүрсэн. Ялангуяа Сүхбаатар аймгийн баяндэлгэр сумын улаан ямааны ноолуур бүр өндөр үнэд хүрдэг. 2014 онд Баяндэлгэрийн улаан ямааны ноолуур 98,000-100,000 хүрч байсан удаатай.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Өөдлөх боломж түүхий эдийн төв 50-60 тонн ноолуур малчдын гар дээрээс худалдан авч Говь компанид нийлүүлжээ.