|

Хонины шинэ үүлдэр батлагдлаа

namuunaa 2015/06/04 753 0
 


ХХАА-н сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн хонийг "Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.


Энэхүү "Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гэрчилгээг нь гардуулан өглөө.

Санал болгох

Сэтгэгдэл

top