|

“UNITEL”-ийн ахархан сурталчилгаа ба Жүжигчин А.Туяа

saikhnaa 2016/04/07 1037 0

“UNITEL”-ийн ахархан сурталчилгаа ба Жүжигчин А.Туяа


 

Он гарсаар нэг сард  ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийн интернэт үйлчилгээ болон бусад асуудлаар мэдээлэл хийснийг та бүхэн сайн санаж байгаа биз.

"Юнивишн” ХХК бол 2015 оны эцсийн байдлаар тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас хамгийн өндөр буюу 25.17 хувийг эзэмшдэг, олон хэрэглэгчтэй аж ахуй нэгж байгуулага. Гэтэл уг компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан үйлчилгээг үзүүлж чадахгүй, хэрэглэгчийг хохироож байна гэсэн мэдээлэл их гарч, иргэд хүртэл бухимдлаа  илэрхийлж сошиалаар нилээдгүй шуугиж байсан ч, одоо ч энэ хэрэг шийдэгдээгүй эвлэрчихсэн явж байна.

Эргэн сануулахад "Юнивишн” ХХК-нд хяналт шалгалт хийхэд  сүүлийн гурван жил хэрэглэгчидтэй хийсэн гэрээг хянаж үзэхэд IPTV буюу гурвалсан үйлчилгээний сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 Mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл интернэтийн багцийн сонголтоос шалтгаалан хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дата хэрэглэсний дараа интернэт хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцлийг тухайн компани дангаараа өөрчилж байгаа хэрэг юм. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн” хэмээсэн билээ.

"Хэрэглэгч бол хаан” ямар сонголтыг хийж аль байгууллагыг сонгон үйлчлүүлэх нь хувь хүний эрх. Урдны ганц, хоёрхон байгууллагыг сонголтгүйгээр сонгодог монопол нийгэм одоо үгүй болсон. Мэдээж сонголт таны гарт байхад үнэтэй мөртлөө үйлчилгээ бага байгууллагаар үйлчлүүлээд байна гэж байхгүй биз дээ. Хэрэглэгчиддээ хэдийнээ нэр хүндээ алдсан "UNITEL” групп хэрэглэгчидээ татах гэсэн ээлжит ахархан сурталчилгаа видеог одоо танд хүргэе.

Эх сурвалж: Mongolcomment.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top