Өнгөрсөн онд манай аймагт үйлдвэрлэлийн осол 15 гарчээ. ААН байгууллагуудын хувьд энэ төрлийн ослыг осол биш ангиллаар бүртгэх, нууцлах сонирхол өндөртэй байдаг гэж аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдлээ. Үйлдвэрлэлийн осол ихэвчлэн уул уурхай, барилга, зам тээвэр болон боловсрол эрүүл мэндийн салбарт гарч байгаа гэнэ.
Хувийн
хэвшлийн ААН байгууллагууд жилийн нийт зардлынхаа 1.5 хувийг
хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад зарцуулах ёстой. Харин
төсвийн байгууллагууд үүнийхээ 0.5 хувийг энэ төрлийн ажилд зарцуулах
үүрэг хүлээдэг. Хувийн хэвшлийнхэн дээрх хөрөнгийг хуулийн дагуу
зарцуулдаг бол төрийн байгууллагууд эсэргээрээ гэнэ.
Учир нь төсвөөс хөрөнгө батлагдахгүй байна гэсэн тайлбарыг хэлдэг байна.
Мөн ХАБЭА-н хувцас хэрэглэлийн хангалт, шинэчлэл төсөвт байгууллагуудад
хангалтгүй байдаг аж.
Өнгөрсөн
онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 383 осолд 404 хүн өртөж 48 хүн нас
баржээ. Мөн 25 хүн тахир дутуу болж 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр
алдсан.
Тиймээс
Хөдөлмөрийн яамнаас ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулахад
анхаарлаа хандуулж байгаа юм байна. Үүний хүрээнд манай аймагт үйл
ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээний газруудын ХАБЭА-г шалгахаар
болсон байна. Энэ нь Хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу хийгдэж буй
ХАБЭА-н сарын аяны хүрээнд явагдах юм байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn