№ |
Агентлагуудын нэр |
Хийсэн ажил |
1 |
НХҮХ |
Нийт 515 иргэнд шинээр тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, сунгалтын үйлчилгээг үзүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг 4 дүгээр сард WAIS програм ашиглан вэб сервисээр олголт үүсгэн, 6484 иргэнд 486.2 сая төгрөгийг 3 банкаар дамжуулан олгож байна. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан 12 дэлгүүртэй гэрээ байгуулав. НХҮХ нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Говил, Рашаант, Уртын гол, Цагаанчулуут, Наран багт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Уг өдөрлөгөөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2012-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд танилцуулах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулсан. "Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажилтан албан хаагчдын дунд Халдварт бус өвчний талаар сургалт зохион байгуулав. "Үндэсний бичиг, Өв соёлоо түгээгч, тээгч хамт олон-2016” удирдамжийн дагуу ажилтан албан хаагчдын дунд "Зөв цэвэр бичигтэн” уралдаан зарлаж, шалгарсан албан хаагчдыг шагнаж урамшуулав. |
2 |
Хөдөлмөрийн хэлтэс |
2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар 20 ажил олгогчоос 38 ажлын байранд 43 ажилтан авах захиалга нээлттэй зарлагдсан байна. Ажил идэвхитэй хайгчаар 51 иргэн бүртгэж, 27 иргэнийг ажилд зуучилж, 6 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн. "Ажилтай орлоготой Эрдэнэтийн залуус” хөдөлмөрийн өдөрлөгийг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн хэлтэс болон Орхон аймгийн Залуучуудын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ажилгүй залуучуудтай уулзах, бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой залуучуудын бүртгэх, "Илгээлтийн эзэд II” хөтөлбөрийг танилцуулж 180 гаруй иргэн оролцлоо. Хүүхэд залуучуудын театрт ЕБС–ийн сурагчид, ХАА-н МСҮТ, Орхон МСҮТ-ийн суралцагчдын дунд "Мэргэжлээ зөв сонгож Ирээдүйн эзэн болохуй” сургалтыг зохион байгуулж 52 суралцагч оролцлоо. Орхон аймгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлөөс Жаргалант суманд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож бүртгэл, зуучлал, мэдээлэл хийлээ. Нийтийг хамарсан ажлууд зохион байгуулагдаж байна. Үүний хүрээнд сум /баг/-ын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд "Нийтийн төлөөх ажилд-Аюул осолгүй ажиллая” сэдэвт сургалтыг явууллаа. Гэрээт "Тэнгэр” телевизтэй хамтран Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төсөл , хөтөлбөрүүдийн танилцуулга нэвтрүүлэг бэлтгэгдлээ. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянбулаг баг дээр нээлттэй хаалганы өдөрлөгт хэлтсийн мэргэжилтэн оролцож нийт 20 иргэнд 2016 оны төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. Орхон аймаг үүсэн байгуулагдсан 40 жилийн ойн ажлын хүрээнд Монгол хэл бичгээ түгээгч, тээгч хамт олон болох зорилгоор "Тунгаамал” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд мэргэжилтнүүд 4 багт хуваагдан 4 үе шатын дагуу өрсөлдөж П.Түвшинжаргал ахлагчтай "Босоо монгол бичиг” баг 1-р байр, Ч.Баярбаатар ахлагчтай "Их монгол” баг 2-р байруудыг тус тус эзэллээ. Тэмцээнийг Баян-Өндөр цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш н.Түмэндэмбэрэлийг урьж шүүгчээр ажиллууллаа. "Үндэсний бичгийг мэдээллийн технологи ашиглан хэрэглэх” сургалтыг хэлтсийн нийт албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтын үр дүнд мэргэжилтэн интернетийн орчинд монгол бичгийг суралцах, "кирилл монгол үсэг болон уламжлалт монгол үсгийн харилцан хөрвүүлэх систем”-ийг /trans.mglip.com/ эзэмшиж өөрийн ажил, үйлчилгээнд ашиглах, компьютер дээр үндэсний бичгээр бичиж сурах зэрэг мэдлэгийг эзэмшсэн. Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх сургалтыг Орхон МСҮТ дээр зохион байгуулагдлаа. |
3 |
НДХ |
2016 онд 62956.6 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж орлого бүрдүүлэхээс өнөөдрийн байдлаар 15032,2 сая төгрөгийн орлого орсон байна.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 6,4 сая төгрөг төвлөрч өссөн дүнгээр 100,3 сая төгрөг бөгөөд 47 хувийн биелэлттэй байна. Эрүүл мэндийн даатгалд 394 хүн хамрагдаж, өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 52118 хүн хамрагдаад байна.Тэтгэмжийн даатгалын сангаас 433 хүн 117,2 сая төгрөгийн тэтгэмж авч өссөн дүнгээр 3190 хүнд 999,1 сая төгрөгийг олголоо. ЭХМКомиссын хурлаар 87 хүний ХЧА-ны хувь сунгах, цуцлах, нөхцөл өөрчлөх асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал эмийн сангуудад ЭМД-ын сангаас олгох 255,0 сая төгрөгийн нэхэмжлэлтэй материалыг хянаж холбогдох дансанд шилжүүлсэн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар нийт 17152 иргэний баримт матералыг бүртгэн ажилласан байна. 13210 иргэний батламж буюу баталгаажилтын хуудас эзэддээ очсон. Цалин солиулах өргөдөл өгсөн оны эхнээс нийт 127 тэтгэврийг өөрчлөн тогтоож олгосон. Орхон аймгийн Их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагуудтай хамтран ажиллах "Санамж бичиг” байгуулав. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан олон ажлуудын нэг нь Эрүүл мэндийн байгууллагууд буюу Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий Бүсийн оношлогоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд, эмийн сан болон үйл ажиллагааны хувьд хамтран ажилладаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцсон "Эрүүл мэндийн даатгал бидний өдөр тутмын амьдралд” сэдэвт онол практикын хурал амжилттай зохион байгуулагдлаа. |
4 |
ЭМГ |
Эрүүл мэндийн байгууллагуудын Эмчилгээ чанарын албадын хурлыг зохион байгуулж, 2015 оны чанарын тайлан, 2016 оны хийх ажлын төлөвлөлтийг ярилцан нэгдсэн төлөвлөлтийг гаргах, улирал тутам уулзалт зохион байгуулах, мэдээ өгөх, чанарын өдөрлөгийг сар зохион байгуулах шийдвэрийг гарган хэрэгжүүлэхээр болсон Магадлан итгэмжлэл орох 11 эрүүл мэндийн байгууллагуудтай уулзалт хийж, чанарын хөгжлийн хөтөлбөрийг ирүүлэх, бэлтгэл байдалд үнэлгээ хийхээр болсон. ХЭАХНийгэмлэгтэй хамтран орон нутгийн төсвөөс хангасан Чөмөгт ясны хадаасны зарцуулалт, БОЭТөв дотор хувийн хэвшлийн байгууллагын оношлогооны тоног төхөөрөмж байршуулж иргэдээс төлбөр авч байгаа КТГ, джитал рентген болон Мөнхийн тун эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт хийсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 27 эмчид эрсдлийн менежмент сэдвээр сургалт зохион байгуулсан. Эрүүл мэнд, спортын Яамнаас 4 сарын 11-ны өдрөөс 14 хоногийн "Эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах” чиглэлээр эрчимжүүлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд : 1.Бага насны хүүхдийн дунд цус багадалт өвчнийг илрүүлж, өрхийн эмчийн хяналтанд эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Буурлын чагнуур ТББ-тай хамтран БОЭТ-н хүүхдийн тасагт 1-3 сард хэвтэж эмчлүүлсэн 2 хүртэл насны хүүхдийн өвчний түүхэнд судалгаа хийж байна 2.Хүүхдийн эмч нараар суурь өвчтэй хүүхдийг илрүүлэх үзлэгийгсум өрхийн эрүүл мэндийн төвүүдэдзохион байгуулах тухай удирдамж батлуулсан. 3.Баян өндөр сумыэ Засаг даргын Тамгын газарт 16-49 насны эмэгтэйчүүдийн бүртгэл судлагааг шинэчлэн гаргаж ирүүлэх тухай албан тоот, мэдээний загварыг гаргаж хүргүүлсэн. Эх баригч нар хуваарийн дагуу ӨЭМТөвүүдийн 16-49 насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны байдалд үнэлгээ хийж байна 4.2016 оны 1-р улирлын нялхасын эндэгдлийн 11 тохиолдолд судалгаа хийгдсэн байна |
5 |
БТСГ |
Улаанбаатар хотод 04-р сарын 15-17-ны өдрүүдэд жудо бөхийн Хүч-Кап 2016 өсвөр үеийн аварга шалгаруулах Азийн нээлттэй тэмцээнд нийт 21-н тамирчин, 1 дасгалжуулагч оролцож 3 алт, 1 хүрэл медаль багийн дүнгээр 2-р байранд шалгарсан. МБАТүмний 14-р их наадмын Аэробик гимнастикийн тэмцээн 04-р сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж Орхон аймгийн 6-н тамирчин, 1 дасгалжуулагч оролцож 6-н хүрэл медаль багийн дүнгээр 3- р байр эзэлсэн. Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 4-р сарын 5-15-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд шатрын спорт өндөр хөгжсөн Хятад, Энэтхэг, Иран, Монгол зэрэг шар тивийн 18 улсын 500- гаад өсвөрийн шатарчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээний хамгийн бага насны ангилал болох 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Орхон аймгийн 1-р цэцэрлэгийн тамирчин Батбаатарын Ерөөлтэй мөнгөн медаль хүртэж, сайхан амжилт үзүүллээ. Бяцхан тамирчин маань энэ тэмцээний рапид шатрын төрөлд хүрэл медаль, блиц шатрын төрөлд 6-р байрыг тус тус эзэлжээ. |
6 |
ХГБХХ |
"Хүүхэд ба замын хөдөлгөөний аюулгүй байдал" сэдэвт аяны үйл ажиллагааг ЦГ-ын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулав. Аяны хүрээнд 6-15 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, зохицуулдаг, зохицуулдаггүй замын уулзваруудад хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж хэрхэн оролцох таних тэмдэг бүхий зурагт самбар барьж тээврийн хэрэгслэлээр болон явганаар зорчигчдод нөлөөлийн ажил зохион байгуулав. Хүүхэд харах үйлчилгээгээ эхэлсэн 5 төв үйл ажиллагаатай танилцав. |
7 |
БСГ |
ЭЕШ-2016 бүртгэлийн ажил 99%-тай. Нийт 1234 сурагч бүртгэгдээд байна. "ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР-ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛД” үндэсний чуулганы I шатыг 2016 оны 04 сарын 16-ны өдөр сургууль, цэцэрлэг бүр зохион байгуулж "Ном”, "Авьяас”, "СӨББ-ын болон бага дунд боловсролын чанарын шинэчлэл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын байгууллага, багш, хүүхэд нэг бүрд гарсан ахиц амжилтыг бүтээлээр, тоглолт, илтгэл, видео бичлэг зэргээр тайлагнаж, эцэг эх, орон нутгийн удирдлага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад сурталчиллаа. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар " Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутагт ахлах сургуулийг хөгжүүлэх бодлого, чиглэл”-ийг хэлэлцүүлж төсвийг тодотголоор оруулж батлуулахаар шийдвэрлэлээ. Хүүхэд залуучуудын театрын 21 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бригад 04 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд Хөвсгөл, Архангай аймгуудаар аялан тоглолт хийж байна. |
Харъяа агентлагуудын хийх ажлын төлөвлөгөө /2016.04.25-2016.04.29/
№ |
Хийгдэх ажил |
Хугацаа |
Гүйцэтгэх газар |
1 |
Улаанбаатар хотод болох удирдах ажилтны зөвлөгөөн болон нягтлан бодогчдын сургалтанд НХҮХ-ийн дарга, сангийн нягтлан хамрагдана. |
2016.04.27-30 |
НХҮХ |
3 |
Гэрээ хийгдсэн 12 дэлгүүрээр дамжуулан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхөд хүнсийг олгох |
2016.04.25 |
НХҮХ |
|
Угийн бичиг хөтлөх сургалтанд хамрагдах |
2016.04.28 |
НХҮХ |
4 |
Дэнж багийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцоно |
2016.04.25 |
Хөдөлмөрийн хэлтэс |
5 |
Хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулна |
2016.04.25 |
|
6 |
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. |
2016.04.29 |
|
7 |
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл арга хэмжээг Аймгийн ахмадын хороо бусад хороодод мэдээлж зөвлөгөө мэдээллийн мэргэжил, чиглэлийг зарлах |
2016.04.29 |
|
10 |
МУИС-Орхон сургууль, Технологийн сургууль, Маргад дээд сургууль, ХАА-н МСҮТ, Орхон МСҮТ-ийн нийт 2700 оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулна |
2016.04.25-29 |
НДХ |
11 |
Аймгийн аж ахуй нэгжийн ажилчдад хийж байгаа эрүүл мэндийн үзлэгийн явцын талаар эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэгийн багууд хуралдах |
2016.04.25-29 |
ЭМГ |
12 |
Эрүүл мэндийн байгууллагын Ёс зүйн салбар хорооноос чадавхжуулах сургалт хийгдэх |
||
13 |
Жайка олон улсын байгууллагын ээлжит сургалт эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад зохион байгуулагдах |
||
14 |
Дархан –Уул аймагт хавдрын эсрэг аяны хүрээнд зохион байгуулагдах Хангайн бүсийн сургалтанд эх барих эмэгтэйчүүд , мэс засал ,хөнгөвчлөх , хавдрын хөтөлбөрын зохицуулагч, дүрс оношлогооны эмч нар сургалтанд хамрагдах |
||
15 |
БЗДХ –ын илрүүлэг үзлэгийг зохион байгуулах ажлын уулзалт зохион байгуулах |
||
16 |
Хангарьд спорт ордонд Сургуулийн өмнөх нас, ЕБС-н хүүхдүүдийн дунд гимнастикийн ААШТ |
2016.04.25 |
БТСГ |
17 |
Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой, Замын цагдаагийн албаны 80 жилийн ой хүрээнд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой 2016” сэдэвт уралдаан тэмцээн БТСГ-ын "А” зааланд |
2016.04.27 |
|
18 |
Хүүхдийн урлагийн Яргуй наадмын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах |
2016.04.25-28 |
ХГБХХ |
19 |
"Мансуурал бидний ирээдүй биш” дэвжээ тэмцээн зохион байгуулагдана. |
2016.04.29 |
БСГ |