|

Япон улсын "Жайка" Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж байна

saikhnaa 2016/02/03 1500 0
 

Япон улсын "Жайка" Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж байна

 

Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллага ЭМСЯ, ЭМХТ болон Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Орхон аймагт 2015-2020 онд "Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” хэрэгжиж эхэллээ. 2015 онд төслийн баг болон ЭМГ-ын хамтарсан хэд хэдэн уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдаж төслийн төлөвлөлт, хамтран хэрэгжүүлэх 8 чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллахаар болсон.

Тус төсөл нь яаралтай түргэн тусламж, хүүхэд, гэмтэл согог, халдварт өвчний чиглэлээр нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтгүүдэд зориулсан албан болон албан бус сургалтыг орон нутагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах, орон нутгийн сургагч багш бэлтгэх, сургалтын менежерүүдийг чадавхижуулах, хоёрдох шатлалын эмнэлгийн удирдан чиглүүлэх үйл ажиллагааг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн улсын загвар аймаг болгох зорилготой юм.

Төслийн хүрээнд 2016 онд нийт 4 сургалт зохион байгуулах бөгөөд эхний сургалт  болох  "Өвчтэй хүүхдэд илрэх шинж тэмдэг” сэдэвт танилцуулга сургалтыг ЖАЙКА ОУБ-ын мэргэжилтэн хүүхдийн яаралтай тусламжийн эмч Япон улсын иргэн Иноүэ удирдан БОЭТ-ийн яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, 103, хүүхэд, нярайн тасаг болон ӨЭМТ-ийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хийж цаашид зохион байгуулах сургалтын чиглэл, тулгамдаж байгаа асуудлаар орон нутгийн нарийн мэргэжлийн эмч нартай санал солилцлоо.

Мөн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагын багтай уулзалт хийж, БОЭТ-ийн яаралтай түргэн тусламж, 103, хүүхдийн тасаг, Үйлбадрах ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцсан үр дүнтэй уулзалт, сургалт болж өндөрлөлөө.

Санал болгох

Сэтгэгдэл

top