|

“Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх нь” сургалт боллоо

enkhbaatar 2015/09/19 998 0

Арваннэгдүгээр сарын 16-22 –ныг "Антибиотикийн талаарх мэдээллийг сурталчилах” долоо хоног болгон тэмдэглэхээр болсонтой холбогдуулан "Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалт боллоо.

Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд тус сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад төв эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүд, МХЕГ, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм” холбоо болон бусад ТББ-ын төлөөлөл, эмч, эм зүйчид оролцсон байна.

Сургалтаар эмнэлгийн болон бусад салбарын мэргэжилтнүүд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь яагаад дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд эмнэлгийн удирдлага, эмийн эмчилгээний хорооны үүрэг, нянгийн эмэнд тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах талаар мэдлэг, чадвартай болжээ.

Сургалтын 2, 3 дугаар хэсгийг 2016 онд хийхээр төлөвлөж байна хэмээн Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top