|

Сүүлийн 30 жил гар хүрээгүй байсан хот доторх авто зам шинэчлэгдэв

saikhnaa 2016/04/25 929 0

Эрдэнэтчүүдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр тусдаг хүндрэлтэй асуудлын нэг нь хот доторх авто зам, машины зогсоолын ачаалал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Одоогоос 30-40 жилийн өмнөх төлөвлөлтөөр байгуулагдсан "Орон сууцны хорооллуудын дундах авто зам, зогсоол”-ын багтаамж иргэд, оршин суугчдад хүрэлцээгүй болсон учраас шинээр төлөвлөх, өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байв. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотын Орон сууцны хорооллуудын дундах авто замыг шинэчилж, зогсоолуудыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэснээр замын түгжрэл, машинаа тавих зогсоолгүй болох зэрэг эрсдлийг дагаж ирдэг иргэдийн гомдол ,бухимдал үгүй болж, хотын оршин суугчид сэтгэл тайван амьдрах таатай нөхцөл бүрдсэн юм.

Эрдэнэт хотын гэр болон орон сууцны хорооллын зарим гудамжны авто зам, байр хоорондын авто зам, уулзвар, зогсоолыг шинэчлэх, шинээр зам тавих, Жаргалант сумын авто замыг сайжруулах ажлын хүрээнд 3 жилийн хугацаанд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 13.4 км авто замыг шинээр барьж, 12.2 км хуучин авто замын хучилт , 10433 м2 авто замын нөхөөс, 734 босоо тэмдэг, 55180 метр хэвтээ тэмдэг шинээр хийж, Эрдэнэт хотын төв авто замын 3 уулзварын гэрлэн дохиог шинэчлэн 15 автобусны буудал шинээр барих, уулзвар өргөтгөх ажилд нийт 19.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Тухайлбал: Эрдэнэт хотын 1,2,3,4,5,6 дугаар хороолол, Дэнжийн 3 байр, Эко хороолол, Эрдэнэ-Хабитат, Хантай-Залуучууд, Баян-Өндөрийн гудамж, Наран-Шанд, Баянбулаг, Говил, Баянцагаан, Яргуйт багуудад авто замын шинэчлэлийг хийсний үр дүнд замгүй газрууд шинээр авто замтай болж, замууд өргөсөж, авто зогсоолын талбай шинээр нэмэгдэн, 1500 гаруй авто машинзогсох шинэ зогсоолтой боллоо. Хотын төвд болон гэр хороололд явган хүний замыг шинээр болон сэргээн засварлах шинэчлэх ажлыг эхлүүлж, нийт 56.5 мянган м2 явган хүний замыг шинээр тавьсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top