|

Цаг агаарын мэдээ...

saikhnaa 2016/05/06 482 0

Цаг агаарын мэдээ...

 

2016 оны тавдугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл:
Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны тавдугаар сарын 7-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top