|

Өнөөдрийн зурхай /2016.05.12/

saikhnaa 2016/05/12 692 0

Өнөөдрийн зурхай /2016.05.12/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 12.  Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал 

 

бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 6. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана.

 Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр та амьдралдаа амжилт олно. Шинэ ажлын хамтрагч тань танд чухал мэдээлэл өгнө. Өөрчлөлт, хувьслын өдөр байх бөгөөд энэ нь таны амьдралыг гэнэт эрс өөрчилж мэднэ. Бизнес, сургалт, алсын аялалтай холбоотой саналууд ирэх магадлалтай. Эргэн тойрныхондоо бүрэн итгэ. Ингэснээр итгэлтэйгээр урагшилж болно. Дээрх саналуудаас бүү татгалз. Гэхдээ бодож үз.


Үхэр (4/20-5/20)

Шинэ ололт амжилтаасаа багагүй мөнгө олно. Танд өнөөдөр тохилог байр сууцтай болох мөнгө, хүч хангалттай байна. Өөрийн орон сууц, гэр бүлдээ өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гоо сайхны болон орон байрныхаа их засварыг төлөвлө. Өөрт тулгарсан аливаа асуудал болон хийхээр төлөвлөсөн ажилдаа танилын хэмжээнд мэдэх хүмүүсийг оролцуулахгүй байх нь зүйтэй. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр орондоо өнгөрүүлж, гэр бүлийн бяцхан баярыг зохион байгуулаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Ид шидийн мэт өдөр. Хэрэггүй илүү зүйлсээсээ ангижир. Хэн нэг удирдах албан тушаалтан таныг үл тоомсорлон гомдооно. Таныг ашиглаж хөлс хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрахад таатай. Өнөөдөр нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хайртай хүнтэйгээ эсвэл найзуудтайгаа аялалд яв. Эсрэг хүйсийн хүнтэйгээ эелдэг харьц.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцадна. Та үүнийг шийдэхэд оролцож тэр ч бүү хэл хэрүүл маргааны төвд орно. Сэтгэл дундуур байгаа хүмүүсийг тайвшруулна. Дараа нь өөрийн байр сууриа хатуу итгэлтэй хамгаал. Олсон амжилт таны хувьд хэсэг хугацаанд, ирэх сарын өмнө үтэр түргэн ирэх сэтгэгдэл мэт хадгалагдан үлдэх болно.


Арслан (7/23-8/22)   

Зохион бүтээлчид, эрдэмтэд, аялагчдыг азын тэнгэр ивээнэ. Ажлынхаа нөхцөлийг эрс сайжруулж чадна. Ажил хэргийн түншдээ анхаарал хандуул. Тэдэнтэй материаллаг байдлаас болж ноцтой санал зөрөлдөнө. Өөрийн байдалдаа дүн шинжилгээ хийж, алдаа, буруугаа ухамсарла. Хүмүүстэй харьцахдаа ухаалаг байхыг хичээ. Хоолой, амьсгалын эрхтэн, амны хөндий өвлөх бололтой. худалдаа, үл хөдлөх хөрөнгийн солилцоонд таатай өдөр. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил..


Охин (8/23-9/22)    

Энэ ордныхны хувьд холимог өдөр болно. Хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Танд атаархагчдын хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий хэрүүлд татагдан орох аюултай. Гол нь онцгой нөхцөл байдалд сандралгүй тайван байх хэрэгтэйг сана. Эрүүл мэндийн хувьд асуудал гарахгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Худал хуурмагийн өдөр. Та хов живэнд автан, бүх хүмүүсийг сайн ба муу гэж хуваана. Таны хүрээлэлд хар цагаанаар жишиж болохуйц хоёр төрлийн хүмүүс байна. Гэм хоргүй ч худлаа бүү ярь. Учир нь таны худлаа ярьсан зүйл үргэлж л ил мэдэгддэг. Танд магадгүй одоогоор өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах эрч хүч дутаж байж болох ч урсгал сөрөх тийм ч амар зүйл биш. Өөрийгөө хэт хүчлэлгүй, болох ёстой зүйл цаг нь ирэхээр болох жамаараа биелнэ гэдгийг марталгүй яваарай.


Хилэнц (10/23-11/21)   

Тэсвэр тэвчээр дутагдана. Эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй. Зохион байгуулалт дутагдана. Тайван бус байдалтай байна. Таны ямар ч хүчин чадал ур дүнгүй болно. Цагийг эрүүл мэнддээ зориул. Биеийн хүчний хүнд ажил бүү хий. Та өнөөдөр өөртөө хөнгөмсөг бодлыг бий болгоно. Ганцаараа байвал хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байх болно гэдгийг ухаарна. Ханиад хүрч, биед халдвар тархах бололтой. Байр суурь олж авах идэвхтэй тэмцэлд тааламжтай байна.


Нум (11/22-12/21)   

Энэ улирал таны сурлага гол анхаарал татна. Сургуулиас эсвэл хүмүүсийн харьцаанаас олж авсан мэдлэг тань ойрын жилүүдэд таны амжилтын үндэс болно. Хайртай хүнтэйгээ багш шигээ харьц. Тантай, таны найзуудтай тохиолдсон үйл явдлуудыг хичээл мэтээр хүлээн ав.


Матар (12/22-1/19)   

Хамтран ажиллах, ирээдүйтэй шинэ хүмүүстэй танилцахад тааламжтай. Таны уриалагхан нийтэч зан итгэл төрүүлнэ. Хичээл сурлага, бизнестээ ихээхэн амжилт олно. Чухал баримт бичигт гарын үсэг зоригтой зур. Түшмэдүүдтэй харьц. Эргэн тойрныхондоо өгөөмөр сайхан сэтгэлээр ханд. Тусламж гуйсан хүмүүст бүү татгалз. Сул дорой байдал тань хууч өвчнийг тань хөдөлгөнө. Тиймээс энэ өдөр биеэ энхрийлүүштэй байж, эмнэлэг сувилгаа эсвэл массаж хийлгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Амжилтад хүрэх өргөн зам таны өмнө нээлттэй байна. Энэ зам нэр алдар, эд баялаг, шагнал авч ирнэ. Дахин гэрлэж магадгүй. Та баян тансаг хүн болж чадна. Гол нь дамын наймаа мөрийтэй тоглоомоос зайлсхийж, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий. Ухаалаг байж аль болох боломжоороо улам сайжруулж, дэвших хэрэгтэй. Аль болох туршлагатай хүмүүстэй ярилцан тэдгээрийн санхүүгийн мэдлэгийн ашиг тусыг ашиглах хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Тааламжтай өдөр. Төр засгийн байгууллагад хандах, шүүхэд зарга мэдүүлэх, гэрлэх санал тавихад сайн. Мөн эм бэлтгэж найруулахад таатай сайн. Та гэрээ байгуулахын өмнө өөрчлөлтөд хэр удаан дасаж чадахаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Та өөрийн гаргасан санаачлагаа сайтар нууцлахгүй бол таны ойр дотнын хэн нэгэн таны санааг өөрийн болгож мэднэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top