-Таарсан
бүхнээ сөнөөж, хүнийг яс үндэс, хүйс, нас гэж ялгалгүй ялаа мэт нидрээд
өнгөрдөг цунами нэртэй давалгааны тухай бүгд л сонссон байдаг. Гэхдээ
энэ аймшигт давалгааг эхлүүлэгч гол шалтгаан, эх үүсвэр нь эргээс олон
зуун км хол, олон арван км-ийн гүнд болсон газар хөдлөлт байдаг гэдгийг
тэр бүр мэддэгүй, сонирхдоггүй. Тэр хол болж байгаа газар хөдлөлт аймаар
биш харин түүнээс болж үүссэн цунами л аймаар гэж байгаа хэрэг-
1.
Хар тамхи гэдгээр нь олон нийт мэддэг мансууруулах наймаа гэдэг нэртэй "газар хөдлөл” манайд мансуурагчдын цунами үүсгэхэд бэлэн болжээ. Газар хөдлөл нь хэдийн болчихсон тул цунами хэзээ нөмрөөд авахыг л хүлээх үлдсэн. Өвс гэнэ үү, мөс гэнэ үү ялгаагүй мансууруулах бодисыг энд зарж, төсөөлж ч байгаагүй их ашиг олж чадсан өдөр л хүмүүсийн анхааралд өртөөгүй газар хөдлөлт болсон хэрэг. Жижигхэн ч гэлээ газар хөдлөлт нь аймшигт цунами үүсгэх асар хүчтэй газар хөдлөлтийн эхлэлийг тавьсан. Хар тамхи гэсэн нэрээр олонд мэдэгдэж байгаа мансууруулах бодис нь ахар богино хугацаанд дасал үүсгэдэг гэсэн онцлогтой.
Архигүйгээр амьдарч чадахаа болиод "Шилэн бүрээ” хамтлагийн удирдаач болж элдэв гавьяагаа үнэлүүлэн одон медаль зүүх хүртлээ хүн нэлээд уддаг гэдэг. Гэтэл орчин үеийн синтетик аргаар гаргаж авсан зарим төрлийн мансууруулах бодисыг ердөө ганц удаа хэрэглэсэн байхад л бүх насаараа салахгүй дасал үүсч "Мансуурагчдын нам”-ын үнэнч гишүүн болоод зогсохгүй Удирдах зөвлөлд нь шууд сонгогддог аюултай.
2.
Бие ба сэтгэхүйн хувьд гүйцэд бүрэлдэж амжаагүй, гадны нөлөөллийг эсэргүүцэж, мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж сураагүй, хүүхэд, залуучуудад хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгээрээ хар тамхи бүр ч аюулутай. "Мансуурагчдын нам”-ын үүсгэн байгуулагчид буюу хар тамхины наймаачид, донтогчдын явуулдаг "Бусдын хардаггүй юмыг хардаг болно, авдаг таашаал нь архинаас 100 дахин илүү” гэх мэт элдэв сурталчилгаа, өгөөшийг хүүхэд, залуучууд сониуч зандаа хөтлөгдөөд "залгих” магадлал өндөр тул энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь тэд. Гэтэл кайф, таашаал нь 100 дахин илүү байна гэдэг нь шарталт, нэхэлт бас л ялгаагүй 100 дахин илүү, хоруу нөлөө нь 1000 дахин өндөр гэдгийг өгөөш хаягчид хэлдэггүй нь ойлгомжтой. Ахиж мансуурах хүсэл ба шарталт нь 100 дахин илүү аймшигтай байхаар өнөөхөө авахын тулд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болдог тул хулгай дээрэм гэх мэт хэрэг үйлдэх нь архичдынхаас 100 дахин илүү бас 100 дахин хэрцгий. Тэгээд олсон мөнгөө хар тамхины наймаачид руу зөөнө.
Хар тамхины хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн дотор баян чинээлэг гэсэн давхаргад багтдаг айлын хүүхдүүд, дуучид гэх мэт олны танил "од”-ууд байгаа нь бас нэг анхаарал татах зүйл. Энэ давхаргын хүүхэд залуучууд мөнгөөр гачигддаггүй гэсэн давуу талтай тул харьцангуй өндөр үнэтэй мансууруулах бодисыг авах бэнчинтэй. Хэрэглээд донтсон ч нэлээд удаан хугацааны турш дээрэм тонуул, хулгай, луйвар хийлгүй мөнгө олоод хэрэглээд байдаг онцлогтой. Дэргэдэх хүмүүсийнхээ анхаарлыг таталгүй, чимээгүй яваад байдаг гэсэн үг. Ийм давхаргын хүүхдүүд нь бусдаас өөрсдийгөө онцлох "Та нарыг авч чадахгүйг би авч хэрэглэж байна” гэж сайрхах сонирхолтой нь хар тамхинд татагдах нэг түлхэц болдог. Хаана ч явсан согтоод ухаанаа алдан шавар шавхайнд хутгалдан хэвтэж байгаа хүнтэй таарах боломжтой тул "Архи ууж заваарахгүй. Ганц үрлээс архинаас илүү таашаал авна. Хэрэглэсэн ч гудамжинд тасраад хэвтэхгүй, тансаг шөнийн клуб, бааранд хэрэглэдэг тул гадаад байдал цэвэрхэн” гэсэн бас нэгэн ташаарал залуусын дунд явдаг нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бололтой.
Гэтэл нийгэмд эзлэх өөрийн байр сууриа тодорхойлох, олохыг хичээж байгаа хүүхэд, залуусын хувьд нийгмийн дээд давхарга, баян айлын хүүхдүүд, дуучид гэх мэт олны танил хүмүүс ямагт тодорхой хэмжээгээ үлгэр жишээ, дуурайх жишиг, ядаж шагайгаад ч болов харахыг хүсдэг хүрээний төлөөлөл байдаг бичигдээгүй хуультай. Иймд тэдний хэрэглэж байгааг хэрэглэж үзэх хүсэл аяндаа төрнө. Ингэснээр "Мансуурагчдын нам”-ын гишүүдэд дээд давхаргынхнаас гадна дундаж давхаргынхан татагдаж эхэлдэг. Нэг ёсондоо дээд давхаргын хүүхдүүд, "од”-ууд нь мансууруулах бодисын үнэгүй бөгөөд маш үр дүнтэй сурталчилгаа хийж, хар тамхины наймаачдад шинэ үйлчлүүлэгч олж өгч байгаа хэрэг. Нөлөөгөөр нь мансуурагчдын тоо цунами адил цаашлах тусам эрчээ авч, хүчтэй болдог.
3.
Хүүхэд залуус донтох хурд, хэрэглэхгүй үед үүсдэг шарталтын хүч гэх мэт зүйлсийн талаар тун бүдэг бадаг ойлголттой явдаг нь мэдээж. Анхандаа ганц хоёр удаа хэрэглэж үзээд, үзсэн гэдгээрээ бусдынхаа өмнө онгироод л болоо, хэзээ ч донтохгүй гэсэн төсөөлөлтэй байдаг. Гэвч бодит байдал гэдэг тун харгис тул тэд өөрсдөө ч мэдэлгүй донтон болно. Донтоод ирэхээр сурлага буурна, зан харилцаанд нь өөрчлөлт орно, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь гарцаагүй тул яах ийхийн зуургүй өнөөх хороо авч хэрэглэх, мөнгөгүйтэх гэсэн асуудалтай тулгарна. Мөнгө олохын тулд биеэ үнэлнэ, хулгай, дээрэм хийнэ, өөрсдөө хар тамхины наймаачдын эгнээнд элсдэг.
4.
Юу зарж байгаагаас үл хамаараад наймаа л бол наймаа, бизнес л бол бизнес. Харин бизнес бол өрсөлдөөн. Өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд аль болох олон хүнд их хэмжээний бараа зарж орлогоо нэмэгдүүлэх, зах зээлээ алдахгүй хадгалах, тэлж байх ёстой. Хар тамхины наймаачид ч ялгаагүй маркетинг ба менежмент, пиар, ил ба далд сурталчилгаа гээд бизнест хэрэглэдэг бүх л аргыг хэрэглэнэ. Бас татвар төлнө. Гэхдээ улсад биш харин хорыг нь нийлүүлдэг дээд шатны хүмүүст өгдөг бөгөөд энэ бүхний үр дүнд өнөөх зохион байгуулалттай гэмт бүлэглэл, сүлжээ ахар богино хугацаанд үүсдэг. Бүлэглэлүүдийн хооронд зах зээлийн төлөөх өрсөлдөөн явагдана. Өөрөөр хэлбэл, нэгнээ буудаад хөнөөгөөд эхэлнэ.
Иймд хар тамхины наймаачид дунд сургуулиуд, их ба дээд сургуулиуд орчмоор, оюутан сурагчид олноор цуглардаг газруудаар эргэлддэг. Ялангуяа оюутан сурагчдын төгсөлт, зуны амралт эхэлж байгаа тул энэ тал дээр онцгой анхаарах шаардлагатай байх. Зарим оронд хар тамхины наймаачид нь эхний удаад мансуурах хар тамхийг оюутан сурагчдад үнэгүй өгдөг маркетингийн арга хэрэглэж байгаа тухай цөөнгүй анхааруулгыг сонин хэвлэл, сайтууд дээр гаргасан байдаг.
5.
Ингэж явсаар хэрэглэгчдийнх нь тоо ихсэх тусам барааны тоо хэмжээг нэмэх шаардлагатай. Илүү хямд аргаар, их хэмжээгээр бараа үйлдвэрлэх, бага зардлаар тээвэрлэх, борлуулалтыг хүртээмжтэй болгох арга сэдэж эхэлснээр барааны үнэ огцом хямдарна, хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэнэ. Баян, дунд эсвэл ядуу гэлтгүй нийгмийн бүх давхаргыг хамардаг.
Үүсч байгаа дүр зураг нь Монгол дахь электрон бугуйн цагны түүхтэй зарим талаар яг адил. Социализмын үед 70-аад оны сүүлээр цаг заахаас өөр шидгүй, хамгийн энгийн электрон цаг гэдэг нүдний гэм, хамгийн сонин содон зүйлийн нэг байлаа. Электрон цагийг 700-800 эсвэл бүр 1000 төгрөгөөр авдаг хүн ч байсан. Тэр үеийн 1000 төгрөг гэдэг ухаан санаанд багтамгүй их мөнгө тул хамгийн баян хүмүүс л авч зүүдэг, сайрхдаг байлаа. Гэтэл 80-аад онд бугуйн электрон цаг өдөр сар харуулдаг, сэрүүлэгтэй, тооны машинтай гээд арай олон төрөл зүйл ид шидтэй болж арай хямд зарагддаг болоход дундаж давхаргынхан өргөнөөр хэрэглэх болсон. Тэгсээр 90-ээд он гарахад электрон цагны үйлдвэрлэлд эрс өөрчлөлт гарч үнэ нь дэндүү хямдарч, ширхэгээр бус "кг”-аар зардаг болсон тул зөвхөн баячууд эсвэл дундчууд гэлтүйгээр хүүхдүүд ч гэсэн цайныхаа мөнгөөр авч зүүдэг хэмжээнд хүрсэн. Энд эргэлддэг мөнгөний хэмжээ ч асар их болно. Улмаар хар тамхины мафийнхан бохир мөнгөө угаах, ил гаргах гэсэн асуудалтай заавал тулгардаг тул татвар, цагдаа, тагнуулын ажилтнууд, улстөрчдөд авилга өгөхөөс өөр аргагүй байдалд ордог. Одооноос л эрс шийдэмгий арга хэмжээг авч эхлэхгүй бол электрон цагтай адил хямд болж хар тамхины цунамид арчигдах уу үгүй юу гэдэг дээрээ тулах нь зөвхөн цаг хугацааны асуудал.
6.
Хар тамхинд донтох асуудал зөвхөн манайд бус дэлхийн бараг улс болгонд тулгараад байгаа. Хүүхэд залуучуудын, бүр тодруулбал ирээдүй үеээ хар тамхины цунамигаас аврахад нэн тэргүүнд, онцгой анхаарах ёстой. Үүний тулд шоу тоглолт, флашмоб хийж нисдэг тэрэгнээс "бэлгэвч” цацах төдий бус харин тасралтгүй үргэлжилж, нөхцөл байдлын өөрчлөлтийг даган хувирдаг бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Архидалт, архинд донтохын эсрэг явуулж байгаатай адилаар хар тамхины эрүүл мэнд, гэр бүл, ойр дотны хүмүүст учруулдаг аюулын талаар өдөр сургууль дээр, орой фэйсбүүк, интернэтээр, зурагтаар байнга тайлбарлан харуулж шүүмжилдэг байхад илүүдэхгүй.
Жишээлбэл, тэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи хураалаа гэсэн мэдээлэл олон таардаг. Гэтэл өөр өөрийн аргаар баяж, баяжсан л бол арга нь хамаагүй, ямар ч аргаар хамаагүй чинээлэг амьдралын төлөө гэсэн уриатай нийгмийг бүтээгдэхүүн болсон хүүхэд залуус энэ мэдээг сонсоод хар тамхины наймаа хийвэл аав, ээжийн насаараа ажиллаад олж чадахгүй байгаа хөрөнгийг агшин зуур олж болох юм байна гэсэн бодол төрдөгт гайхах зүйлгүй. Үүний оронд өвгөд хөгшид, өлгийтэй нялхасыг оролцуулаад тэдэн мянган хүн хордуулах хэмжээний хар тамхийг хураан авлаа гэж байвал тусах байдал нь илүү баймаар. Хар тамхины наймаачид хүний зовлон, үхлээр мөнгө хийж баяжиж байна гэдэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Энэ төрлийн хар бизнест хутгалдвал оноодог ял шийтгэлийн талаар тогтмол анхааруулж байхад илүүдэхгүй. Нөгөө талаас хүүхэд, залуучуудын анхаарлыг хар тамхи, мансууруулах бодисоос өөр зүйлд татахад онцгой анхаарал тавьмаар. Дийлэнх улс орон спортын заал, талбай, бассейн, номын сан, кино театр, жүжгийн танхимыг хотын төв гэлтгүй захын дүүргүүдэд ч байгуулж ажиллуулахад онцгой анхаардаг. Сургуулийн орчим, хүүхэд залуус олноор цуглардаг талбай, клуб, тоглоомын газруудын орчим эргүүл ч ажиллуулдаг арга бодит үр нөлөө ихтэй гэж үздэг. Гэр бүл, ойр дотны хүмүүсийн анхаарлыг улс орнууд онцгой чухалчилдаг. Мансуурах бодис хэрэглэсэн хүүхдийн харц, нүүр царай, биеэ авч явах байдал ба зан харилцаанд ямар өөрчлөлт гардгийг эцэг, эхчүүдэд тайлбарлаж, анхаарал хандуулдаг болгох хэрэгтэй. Наад зах нь гэнэт хичээлээ тасалдаг болох, гэрээс мөнгө, үнэтэй эд зүйлс алга болдог болох, урд нь харагдаж үзэгдээгүй хүмүүстэй нийлдэг болох, шөнө оройн цагаар танихгүй хүмүүс утсаар ярьж хүүхдийг дуудах гэх мэт нь тун таагүй зүйл эхэлж байгаагийн анхны шинж тэмдэг байж болох талтайг эцэг, эхчүүдэд сайн тайлбарлаж өгөхөд буруудах зүйлгүй. Хүүхэд залуус "өвс”, "мөс” гэх хөнгөн төрлийн хар тамхи хэрэглэж эхэлдэг. Удалгүй тэдгээртээ дасал болоод кайф авахаа больдог тул илүү хүнд мансууруулах бодис руу шилждэг. Ингэж явсаар судсаар тарьж хэрэглэдэг хамгийн хатуу, хамгийн хүчтэй, хамгийн сөрөг нөлөөтэй мансууруулах бодис хэрэглэдэг болно. Түүндэээ ч удалгүй дасал болж кайф авахгүй болох тул хэрэглэдэг тунг нь тогтмол нэмэгдүүлэх хэрэгтэй болдог. Олон удаа тарих шаардлагатай болдог гэсэн үг. Энэ шатанд тарианы сорви гэсэн зүйлээ нуух шаардлагатай тулгардаг гээд эцэг, эхчүүдэд анхаарах ёстой олон зүйлс байдгийг тайлбарлаж таниуллаа гээд илүүдэх зүйл байхгүй.
7.
Хар тамхи нь ДОХ-ын тархалт эрс нэмэгддүүлдэг гэсэн бас нэг аюулыг дагуулж байдаг. Нэг тариураар олон хүн дамжуулан тарьж мансуурдаг нь ДОХ болон цусаар дамжин халдварладаг бусад хүнд өвчин эмгэгийг тархах таатай орчин болж өгдөг. Энэ мэтээр хар тамхинд донтох, наймаалах үзэгдэл маш олон талын хор нөлөөтэй тул дэлхийн улс орнууд ийм төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгийн хатуугаар цээрлүүлдэг. Манай урд хөрш гэхэд Манж Чин гүрний үед Английн колончлогчидтой хар тамхины эсрэг дайнг хоёр ч удаа хийж байсан. Тэр үед англичууд үйлдвэрийн аргаар боловсруулж, хямд өртөгтэй үйлдвэрлэсэн хонины ноосон бүтээгдэхүүнийг өөрийн колони Энэтхэгт хямд шахаж олон зуун мянган энэтхэгчүүдийг дампууруулж, тэднээр хар тамхины ургамал тариулан боловсруулж хямдаар аваад түүнээ хятадад шахаж нийгмийг нь бүхэлд нь ялзруулж, оронд нь Чин гүрнээс газар нутгаас эхлээд торго, шаазангаас эхлээд үнэтэй болгоныг зүгээр шахуу авах бодлго хэрэгжүүлж байсан юм. Товчхондоо бол Манж Чин гүрнийг сүйрэлд хүргэсэн хүчин зүйлсийн нэг нь хар тамхины донтолт байсан гэчихвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймэрхүү арчаагүй байдалд орохгүй тулд хар тамхины цунамийн хор хөнөөлийг багасгах, зайлсхийх арга хэмжээг эрчимтэй авах шаардлагатай болоод байна.
Эх сурвалж: www.assa.mn 1.