Засгийн газраас "Сайн оюутан" хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлагуудыг хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох юм.
"Сайн оюутан" хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр 13:00 цагт АШУҮИС-ийн Эко танхимд болно. Энэ үеэр шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь сургалтын төлбөрийн зээл олгож хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж банкнаас авсан эцэг эхчүүдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг 25 хувиас 5 хувь руу буулгаж шилжүүлэх юм байна.